Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-04-12 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах 342,9 /гурван зуун дөчин хоёр сая есөн зуун мянга/ сая төгрөгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ц.Баасанжав/-т тустус даалгасугай.
  4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 395 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 1 дэх заалт, хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 12-ны өдрийн
253 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ АГААРЫН
БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ,
АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Хугацаа

Төсөвт
өртөг

1

Шалны цахилгаан халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлж, суурилуулан, ажиллуулах

2012

102.9

2

Хананы цахилгаан халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлж, суурилуулан ажиллуулах

2012

80.0

3

Дулаан баригч, утаа шүүгч эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг туршин нэвтрүүлэх

2012

50.0

5

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх

2012

110.0

 

ДҮН

 

342.9

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 12-ны өдрийн
253 дугаар захирамжийн
хоёрдугаар хавсралт

ГҮИЦЭТГЭГЧИИГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                       Д.Ганболд                                 Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                                    Л.Алтангэрэл                             Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Дарга
                                                   Ю.Дэлгэрмаа                           
Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга
                                                   Ч.Цогтсайхан                            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                                   Б.Эрдэнэбат                            
Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн
                                                   Ц.Цолмон                                  
Нийслэлийн Агаарын чанарын албаны ахлах мэргэжилтэн

Нарийн бичгийн
дарга:                                        Н.Хулан                                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн