Эрх шилжүүлэх тухай

2012-04-12 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих инженерийн хийцтэй худаг, уст цэг 11 ширхэгийг барих 150,0 /нэг зуун тавин/ сая төгрөгийн төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Хөдөө аж ахуйн газар /Р.Зориг/-т шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.
  2. Инженерийн хийцтэй худгийг шинээр барих ажлын хөрөнгийн 5-аас доошгүй хувийг малчид, хоршоо, хувийн хэвшлээс гаргах ажлыг зохион байгуулахыг Хөдөө аж ахуйн газар /Р.Зориг/-т үүрэг болгосугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД  
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР