Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2012-04-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 6 дугаар хэсгийн 6.1,6.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг зохион байгуулж ажиллуулахыг Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Цагдаагийн газар /Ө.Энхтөр/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/, Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа /Д.Шинэхүү/, Хан-Хэнтий тусгай хамгаалалтын захиргаа /С.Доржготов/, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
  2. Ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээг 1 дүгээр хавсралтаар, нийслэлийн ногоон бүсэд эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж явуулах хуваарийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 25000000 /Хорин таван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангийн гамшгаас урьдчилан сэргийлэх зардлаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  4. Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлж, сурталчлан ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 05-ны өдрийн
235 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Нэг. Дүүргийн Засаг дарга /дүүргийн Онцгой комиссын дарга/ нарт

1.1 Дүүргийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хороодод ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит үзлэг явуулж, аюулт үзэгдлийн үед байнгын удирдлагаар ханган ажиллах

1.2 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 6-ны өдөр, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүсэд байгалийн дагалдах баялгийг ашиглах зорилгоор зорчих, амралт зугаалга, аялал, зугаалга зохион байгуулах, галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох арга хэмжээ авах

1.3 Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэн Засгийн газрын 2010 оны 254 дүгээр тогтоолын дагуу ой хээрийн түймрийг унтрааснаас хойш 15 хонгийн дотор багтаан учирсан хохирлыг тооцох ажпыг зохион байгуулах.

1.4 Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх ажпын хүрээнд ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар сургалт, дадлага явуулах, хамтран ажиллах гэрээ байгуулах, түймэр гаргуулахгүй байх баталгаа гаргуулах, түймэр гарсан үед унтраах, холбогдох байгууллагад мэдэгдэх, хөл хөдөлгөөн ихтэй, онцгой анхаарах газруудад нутгийн иргэдээс урамшуулалтай морин эргүүлийг хавар 3 дугаар сарын 15-ны өдрөөс, намар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тусгай хуваарь гарган үүрэг гүйцэтгүүлж байнгын хяналт тавьж ажиллах

1.5 Ой, хээрийн түймэр гарч болзошгүй нутаг дэвсгэрийг аж ахуйн нэгж байгууллагуудад хуваарилан хариуцуулж, түймэр гарсан үед эхний ээлжинд гарч ажиллах хүн хүч, машин техник, аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг шинэчлэн баталгаажуулж, тэдгээрийн үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлэн байдлыг дээшлүүлэх арга хэмжээг авах

 

 

1.6. Хил залгаа нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргатай “Түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, харилцан ажиллах төлөвлөгөө”-г шинэчилэн баталж мөрдөн ажиллах

1.7. Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ой хээрийн түймэртэй тэмцэх, хүч хэрэгслийг тодотгон шаардагдах шатах тослох материал, хоол хүнс, гал унтраах багаж хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд дүүргийн “Гамшгийн сан”-гаас тодорхой хэмжээний хөрөнгө төлөвлөн зарцуулж, түүний үр дүнг тооцож ажиллах

1.8. Монгол Улсын Засгийн газрын 219 дүгээр тогтоолын дагуу ой, хээрийн түймрийг унтраах зориулалттай багаж хэрэгслийг /үүргэвчин шүршигч РЛО, үлээгч аппарат, тросон шүүр, цохиур, хүрз, хөрөө, сүх, усан сан, усны сав/ гэх мэт нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагуудаар бэлтгүүлэн, шаардлагатай газруудад төвлөрүүлэн байршуулах

1.9. Хавар, намрын хуурайшилтын үед Засаг даргын Тамгын газарт 24 цагаар хариуцлагатай жижүүр ажиллуулах хуваарийг гаргаж, хариуцлагатай жижүүрийн ажиллах заавар, чухал шаардлагатай утасны жагсаалт, эхний ээлжинд түймэр унтраах бүлгийн хаяг, томилгоо, багаж зэвсэглэмжийн байршил, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний холбогдох хэсгийн дагуу ажиллах, бэлэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах

Хоёр. Нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т

2.1. Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, түймэр гарсан үед эхний ээлжинд шуурхай гарч үүрэг гүйцэтгэх Аврах, гал унтраах анги, Аврах салбарын хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлж, түймэртэй тэмцэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах

2.2. Түймэр гарсан үед нутгийн захиргааны болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг шинэчлэн боловсруулж, нийслэлийн Засаг даргын нэрэмжит үзлэгийг 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор явуулж, дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж суралчилах.

2.3. Ой, хээрийн түймэр унтраах бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч, гэмтсэн бэртсэн хүмүүст яаралтай эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, ойн хачиганд хазуулахаас урьдчилан сэргийлж арга хэмжээ авах

2.4. Ой, хээрийн түймэр унтраахаар хүн хүч, техник хэрэгсэл олон хоногоор дайчлагдан ажиллах үед шаардагдах хөрөнгийн асуудлыг тухай бүрт нь шийдвэрлүүлэх.

 

 

2.5. Энэ захирамжийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж, ажлын явц үр дүнг 14 хоногт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, сар тутам Онцгой байдлын ерөнхий газарт дүнг хүргүүлж ажиллах.

2.6. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг зурагт хуудсыг шаардлагатай хэмжээгээр хэвлүүлж тараах

Гурав. Нийслэлийн Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/-т

3.1. Хуурайшилтын улиралд нийслэлийн ногоон бүсэд иргэдийн зорчих үйл ажиллагааг хуульд заасан хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулж авах.

3.2. Байгаль хамгаалагч нарын хариуцсан нутаг дэвсгэрт тавих хяналтыг сайжруулж, нутгийн иргэдээс урамшуулалтай морин эргүүлийг зохион байгуулан гаргаж, тэдний үүрэг гүйцэтгэлийг хавар, намар 2 үе шаттайгаар дүгнэж, гарсан гал түймрийн талаарх мэдээллийг богино хугацаанд холбогдох байгууллагуудад өгч ажиллах. Урамшуулалт эргүүлийн ажпыг дүгнэхдээ эргүүл шалгалт зохион байгуулсан байгууллагуудаас санал авч ажиллах.

3.3. Нийслэлийн ногоон бүсэд авто тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хязгаарлах зориулалттай хаалтуудыг сэргээн засварлаж, байнгын ажиллагаатай болгох, ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга, санамж бүхий хуучин самбаруудыг сэргээх

3.4. Байгаль хамгаалагч нарыг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ой хээрийн түймрийн үед ашиглах 50-иас доошгүй гар багажийг хийлгэж, бэлтгүүлэх, байгаль хамгаалагч нарыг байнгын эргүүл жижүүрээр ажиллуулах хуваарийг батлуулах

Дөрөв. Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа /Д.Шинэхүү/, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа /С.Доржготов/-д

4.1. Хуурайшилтын улиралд тухайн нутгийн захиргааны болон Онцгой байдлын байгууллагыг мэдээллээр хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалалтын дэглэмийг сайжруулж, ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх.

4.2. Дархан цаазат болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга ажиллагаанд сурган дадлагажуулах, түймэр гарсан үед эхний ээлжинд гарч ажиллах бүрэлдэхүүнийг томилгоожуулан, шаардлагатай багаж хэрэгслээр хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх.

 

 

4.3. Ой, хээрийн түймэр гарсан үед холбогдох байгууллагуудтай харилцан хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу, түймэр унтраахаар ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг шаардлагатай хоол хүнс, шатахуунаар хангах нөөцийг бүрдүүлж, бэлэн болгох.

Тав. Нийслэлийн Цагдаагийн газар /Ө.Энхтөр/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т

5.1. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хуурайшилттай улиралд ногоон бүсэд зорчих бүх төрлийн тээврийн хэрэгслийн янданд оч баригч хийлгэх, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох арга хэмжээ авч хэрэгжүүлэх

5.2. Ой, хээрийн түймэр гарсан шалтгаан нөхцлийг тогтоон, эзэн холбогдогчийг шуурхай илрүүлэн, гэм буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, нийтэд мэдээлэх, нийслэлийн ногоон бүс рүү гарах замд байнгын пост эргүүл ажиллуулах.

Зургаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т

6.1. Ойн тухай, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэнд мэргэжлийн хяналтыг тавих, дүнг танилцуулж ажиллах.

Долоо. “UBS” телевиз /Л.Балхжав/, Улаанбаатар радио /У.Булган/, “Улаанбаатар таймс” сонин /Э.Дагиймаа/-д

7.1. Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах талаар, нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан ажлыг иргэдэд байнга мэдээлж, сурталчилах ажлыг зохион байгуулах.

7.2. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шторк хийж хуурайшилтын улиралд тодорхой давтамжтайгаар иргэдэд хүргэх, ой, хээрийн түймрийн тухай болон бэлэн байдлыг хангуулж байгаа талаар нэвтрүүлгүүд бэлтгэж гаргах асуудлыг зохион байгуулах

7.3. Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа болон анхааруулга, санамж, сэрэмжлүүлгийг захирамжинд заасан ойн түймэр гарах магадлал бүхий хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой давтамжтай нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
04 дүгээр сарын 05-ны өдрийн
235 дугаар захирамжийн
хоёрдугаар хавсралт

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХУВААРЬ

 

д/д

Зохион байгуулах
албан
тушаалтаны
нэрс

Байгууллагын нэр Албан тушаал

Шалгалтанд
оролцох
бүрэлдэхүүн

Шалгалт хийх
хугацаа

1

Х.Батбилэг

Онцгой байдлын газрын дарга

Гал түймрийн хяналтын улсын байцаагч

04.15-наас 04.30 09.01-наас 09.10

2

Л.Бямбасүрэн

Мэргэжлийн хяналтын газрын дарга

Хяналтын улсын байцаагч

04.30-наас 05.15 09.10-наас 09.20

3

Ө.Энхтөр

Цагдаагийн газрын дарга

Цагдаагийн хэлтсийн
ажилтнууд

05.15-наас 05.31 09.20-наас 10.01

4

Х.Энхжаргал

Замын цагдаагийн газрын дарга

ЗЦГ-ын ажилтнууд

05.31-наас 06.15 10.01-наас 10.10

5

Ю.Дэлгэрмаа

Байгаль хамгаалах газрын дарга

Газрын ажилтнууд

06.15-наас 06.30 10.10-наас 10.20 өдөр тутам

6

Д.Шинэхүү

Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга

Газрын ажилтнууд

06.30-наас 07.15 10.20-наас 11.01 өдөр тутам

7

С.Доржготов

Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга

Газрын ажилтнууд

07.15-наас 07.30 11.01-наас 11.11 өдөр тутам

Тайлбар:

Шалгалтын ажлыг удирдан явуулах байгууллагын дарга нь Онцгой байдлын газраас зааварчилгаа авч хуваарьт хугацаанд 2-оос доошгүй удаа нийслэлийн ногоон бүсэд эргүүл, хяналт шалгалтыг явуулж, ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх талаар тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажлын явц, үр дүнгийн талаар илтгэх хуудас бичиж нийслэлийн Засаг даргад танилцуулна.