“Эрүүл хүүхэд” аян зохион байгуулах тухай

2012-03-22 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.”а” дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2012 оны “Эрүүл хүүхэд аян зохион байгуулах тухай” 39 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нийслэлийн хэмжээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг “Эрүүл хүүхэд“ аянд хамруулан үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

  1. “Эрүүл хүүхэд“ аяны 1 дүгээр шатыг 2012 оны 02 дугаар сарын 01-нээс 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, хоёрдугаар шатыг 2012 оны 06 дугаар сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.
  2. “Эрүүл хүүхэд” аянд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг бүрэн хамруулан үзлэг хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг Нийслэлийн Боловсролын газрын дарга /Д.Энхбаяр/-д, Нийслэлийн халамжийн төвүүдэд байгаа орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дарга /С.Алтанцэцэг/ -д тус тус үүрэг болгосугай.
  3. “Эрүүл хүүхэд“ аяныг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр харъяа дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд шуурхай олгох, Иргэний эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй хүүхдүүдийг бүртгэлд хамруулахыг Нийслэлийн Нийгмийн даатгалын газар /С.Пэрэнлэй/-д үүрэг болгосугай.
  4. Нийслэлийн хэмжээнд 18 хүртэлх насны бүх хүүхдүүдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэг болон амны хөндий, чих хамар хоолой, нүдний эмчийн үзлэг оношилгоонд хамруулан бие бялдрын өсөлт, хөгжилтийн түвшин тогтоох, анхан шатны үзлэг, оношилгоогоор илэрсэн өвчтэй хүүхдийг хяналтанд авч цаашид эрүүлжүүлэх, хамрагдсан хүүхдийн мэдээллийг нэгдсэн цахим сан бүрдүүлэх, дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга /С.Туул/-д үүрэг болгосугай.
  5. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж зжиданаш^Нийслэлийн Засаг даргын орлогч /Ц.Цогзолмаа/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 22-ны өдрийн
202 дугаар захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИИН ХЭМЖЭЭНД ”ЭРҮҮЛ ХҮҮХЭД “
АЯНЫ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН
ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн
дарга:                                 М.Отгонбаяр                              
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Г ишүүд:                            Д.Энхбаяр                                   Нийслэлийн Боловсролын газрын дарга
                                            С.Пэрэлэй                                   Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга
                                            С.Алтанцэцэг                             
Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дарга
                                            Р.Ягаанцэцэг                             
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
                                            Б.Бадамханд                             
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн
Нарийн бичгийн
дарга:                                С.Туул                                           
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга