Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-03-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжпэх ухааны сайдын 2012 оны 13 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвөөс 2012 онд санхүүжих нийслэлийн боловсролын байгууллагуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 01-ны өдрийн
141 дүгээр захирамжийн хавсралт 

УЛСЫН ТӨСВӨӨС 2012 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ
АЖЛЫН ЖАГСААЛТ

                                                                                                                                                          /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

XXI.1.1.154

Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо/

2012-2013

425.0

319.0

XXI.1.1.155

Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо/

2012-2013

425.0

319.0

XXI. 1.1.156

Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо/

2012-2013

425.0

319.0

XXI.1.1.157

Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо/

2012-2013

425.0

319.0

ХХ1.2.1.73

Соёлын төв /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Гачуурт тосгон/

2012

300.0

300.0

 

Дүн

 

2,000.0

1,576.0

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
03 дугаар сарын 01-ны өдрийн
141 дүгээр захирамжийн
хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                      Ц.Цогзолмаа                              Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:                                   Э.Ганхүү                                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                  М.Отгонбаяр                               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
                                                  Б.Ганболд                                  
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
                                                  Э.Баярмагнай                           
Нийслэлийн Боловсролын газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
                                                  Д.Оюунгэрэл                                
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
Нарийн бичгийн
дарга:                                       Н.Хулан                                      
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн