Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-02-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусыг хийн түлшинд шилжүүлэх /400 автобус/ 3,400.0 /гурван тэрбум дөрвөн зуун/ сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажпын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 29-ны өдрийн
126 дугаар захирамжийн хавсралт

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИХ БАГТААМЖИЙН
АВТОБУСЫГ ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                Ч.Бат                            Улаагбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:                             Э.Ганхүү                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                             Р. Мягмар                   Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга /зөвшилцсөнөөр/
                                            П.Наранцэцэг             Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга
                                            Ш.Хавидолда              Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам тээврийн бодлогын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                            Л.Раднаасүрэн          Эрдэс  баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                            А.Алтанбагана           Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч /зөвшилцсөнөөр/
                                            С.Хайыпхан                Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал /зөвшилцснөөр/

Нарийн бичгийн
дарга:                               Н.Хулан                          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн