Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-02-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 29-ны өдрийн
125 дугаар захирамжийн
нэгдүгээр хавсралт

УЛСЫН ТӨСВӨӨС НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ОЛГОХ
САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

                                                                                                                                               /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

1

"Сонгино" 220/110/35 кВ-ын 2x125 МВА дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ /УБ/

2012-

2013

19,500.3

10,000.0

2

"Их тойрог" 110 кВ-ын 97 км ЦДАШ, 110/35/10 кВ-ын 2x40 МВА дэд станц /УБ/

2012-

2013

22,700.0

8,700.0

3

Баянголын амны "Баянгол" хорооллын 110 кВ-ын ЦДАШ 2.2 км, дэд станц, 110/35/10 кВ, 2x40 МВа /УБ/

2012-

2013

9,881.9

5,000.0

 

Дүн

 

52,082.2

23,700.0

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 29-ны өдрийн
125 дугаар захирамжийн
хоёрдугаар хавсралт

ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ  ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:                                 Ч.Бат                                 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:                              Э.Ганхүү                           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                             Р. Мягмар                         Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга /зөвшилцсөнөөр/
                                             Д.Чимэддорж                  Эрчим хүчний газрын ерөнхий хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/
                                             Н.Сугаржав                      Эрчим хүчний газрын захиалагчийн хэлтсийн мэргэжилтэн / зөвшилц/
                                             Б.Дашдаваа                     Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ны Ерөнхий инженер /зөвшилцсөнөөр/
                                             Ж.Эрдэнэбат                   Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын цахилгааны инженер
                                             Д.Чинбат                           Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны бие даасан гишүүн /зөвшилцсөнөөр/
Нарийн бичгийн
дарга:                                 Б.Эрдэнэбат                    Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн