Эрх шилжүүлэх тухай

2012-02-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Баянзүрх дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.
     

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 29-ны өдрийн
124 дүгээр захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ
ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАПТЫН ТӨСӨЛ
АРГА ХЭМЖЭЭ

                                                                                                                                                     /сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

2012 онд санхүүжих

1

Нийслэлийн хүүхэд, залуучуудын хөл бөмбөгийн ордон /БЗД 4-р хороо/

2012-2013

26,500.0

10,000.0

 

Дүн

 

26,500.0

10,000.0