Дэмжлэг үзүүлэх тухай

2012-02-21 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Заюу тайж” нийгэмлэгт гэр оронгүй нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг түр хоноглох байраар ханган ажиллахад шаардагдах түлээ нүүрсний зардалд 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн дэмжлэгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар/Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  2. Тус нийгэмлэгт нийгэмшиж байгаа иргэдийг бичиг баримтжуулах ажлыг 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж дүнг танилцуулахыг нийслэлийн Халамжийн үйлчилгээний газар /М.Уламбаяр/-т, нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/-т, Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв /Д.Эрдэнэтунгалаг /-д тус тус даалгасугай.
  3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжпийн хэлтэс/М. Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР