Ажлын хэсэг байгуулах тухай

2012-02-07 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” боловсруулах тухай 2010 оны 13 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 75 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хотын 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг боловсруулж дууссантай холбогдуулан нийслэлийн иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан санал авч, оновчтой саналуудыг ерөнхий төлөвлөгөөнд тусган Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай хамтран Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барих ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Ерөнхий төлөвлөгөөг танилцуулах хурлыг зохион байгуулах байрыг бэлтгэж түрээсээс чөлөөлөхийг Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/ нарт тус тус даалгасугай.
  3. Ерөнхий төлөвлөгөөний тодотголын баримт бичгийг хороодоор дамжуулан иргэдэд танилцуулж санал авах үйл ажиллагааг зохион байгуулж, оновчтой саналыг нэгтгэн 2012 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.
  4. Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барих, мэргэжлийн байгууллага, иргэдээс санал авах үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, Ерөнхий төлөвлөгөөг танилцуулах үзэсгэлэнгийн байр, талбайг түрээслэх, зураг, самбар, танилцуулгын материал бэлтгэх, тараах болон бусад зардлыг санхүүжүүлэхийг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /С.Цахиур/-д тус тус зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 07-ны өдрийн
77 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажпын хэсгийн
ахлагч:                                        Б.Мөнхбаатар                   Нийслэлийн  Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч

Ажлын хэсгийн
дэд ахлагч:                                Э.Хүрэлбаатар                 Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга

Гишүүд:                                      Э.Ганхүү                             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                                     Г.Нандинжаргал              Нийслэлийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
                                                     О.Машбат                           Нийслэлийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
                                                     Л.Алтангэрэл                     Нийслэлийн Нийслэлийн Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
                                                     Д.Сайнба                            Нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга 
                                                     Ц.Баасанжав                     Нийслэлийн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
                                                     Л.Амгалан                          Баянгол дүүргийн Засаг дарга
                                                     Б.Батзориг                         Баянзүрх дүүргийн Засаг дарга
                                                     Г.Болд                                 Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
                                                     Б.Баярмагнай                   Сүхбаатар дүүргийн Засаг дарга
                                                    Ж.Ганхуяг                            Хан-Уул дүүргийн Засаг дарга
                                                     Д.Ганболд                          Чингэлтэй  дүүргийн Засаг дарга
                                                     Б.Баяндэлгэр                    Налайх  дүүргийн Засаг дарга
                                                     Ц.Сандаг-Очир                 Багануур дүүргийн Засаг дарга
                                                     И.Батнасан                        Багахангай  дүүргийн Засаг дарга

 Нарийн бичгийн
дарга                                         С.Цахиур                             
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
02 дугаар сарын 07-ны өдрийн
77 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

УЛААНБААТАР ХОТЫГ 2020 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ, ХОТЫН 2030 ОНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН
БАРИМ БИЧГИЙГ ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМТАЙ

ХАМТРАН ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИХ АЖЛЫН
ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Хийх ажил

Хугацаа

Хариуцах эзэн

Хяналт
тавих

1

Ерөнхий төлөвлөгөөний хэлэлцүүлэг хийж мэргэжпийн байгууллага, иргэд олон нийтээс санал авах

2012.02.13-

2012.02.27

НЗТХүрээлэн

 

2

Ерөнхий төлөвлөгөөний тодотголын баримт бичгийг хороодоор дамжуулж иргэд олон нийтэд танилцуулж санал авах

2012.02.13-

2012.02.20

Дүүргийн Засагдарга нар

 

3

Ерөнхий төлөвлөгөөний тодотголын баримт бичгийг мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтэд танилцуулан санал авах үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр сурталчлах

2012.02.13-

2012.02.27

Д.Сайнбаяр /ХМА-ны дарга/ Л.Эрдэнэбат /НЗТХ-ийн ТХ- ийн дарга/

 

4

Соёлын төв өргөөнд нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөллийг цуглуулж хэлэлцүүлэг хийх байрыг бэлтгэх, түрээсээс чөлөөлөх

2012.02.13

Ц.Баасанжав /НӨХГ-ыг дарга/

Э.Хүрэлбаатар/Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Д.Байгалмаа /СТӨ-ний дарга/

 

5

Санал нэгтгэх

2012.02.20-

2012.02.27

Э.Хүрэлбаатар /Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Г.Нандинжаргал /ХХБХ-ийн дарга/

С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

 

 

 

6

Оновчтой саналыг ерөнхий төлөвлөгөөнд тусгах

2012.02.20-

2012.02.29

С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

7

Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын сайд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар батлагсан ажлын хэсгийн хурлаар ерөнхий төлөвлөгөөний тодотголын баримт бичгийг хэлэлцүүлэх

2012.03.05

Э.Хүрэлбаатар/Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Г.Нандинжаргал /ХХБХ-ийн дарга/

С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

8

ЗТБХБЯ-ны Архитектур хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлөөр ерөнхий төлөвлөгөөний тодотголын баримт бичгийг хэлэлцүүлэх

2012.03.06

Э.Хүрэлбаатар/Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Г.Нандинжаргал /ХХБХ-ийн дарга/

С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

9

Ерөнхий төлөвлөгөөний тодотголын баримт бичгийг экспертизээр батлуулах

2012.03.06- ны дотор

Э.Хүрэлбаатар/Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

10

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ерөнхий төлөвлөгөөний тодотголын баримт бичгийг хэлэлцүүлэх

2012.03.07

Э.Хүрэлбаатар/Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Г.Нандинжаргал /ХХБХ-ийн дарга/

С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

11

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар ерөнхий төлөвлөгөөний тодотголын баримт бичгийг хэлэлцүүлэх

2012.03.15

Б.Мөнхбаатар /засаг даргын орлогч/

Э.Хүрэлбаатар/Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Г.Нандинжаргал /ХХБХ-ийн дарга/

С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

12

ЗТБХБЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөл

2012.03.27

Г.Мөнхбаяр /Нийслэлийн засаг дарга/

Б.Мөнхбаатар /засаг даргын орлогч/

Э.Хүрэлбаатар/Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Г.Нандинжаргал /ХХБХ-ийн дарга/

С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

 

 

 

13

ЗТБХБЯ-ны Сайдын зөвлөл

2012.03.29

Г.Мөнхбаяр /Нийслэлийн засаг дарга/

Б.Мөнхбаатар /засаг даргын орлогч/

Э.Хүрэлбаатар/Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Г.Нандинжаргал /ХХБХ-ийн дарга/

О.Машбат /ХЗХ-ийн дарга/ С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

14

Засгийн газарт өргөн барих

 

ЗТБХБЯ, Г.Мөнхбаяр /Нийслэлийн засаг дарга/ Б.Мөнхбаатар /засаг даргын орлогч/

Э.Хүрэлбаатар /Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Г.Нандинжаргал /ХХБХ-ийн дарга/

О.Машбат /ХЗХ-ийн дарга/ С.Цахиур /НЗТХ-ийн дарга/

 

15

Улсын Их Хуралд өргөн барих

 

ЗТБХБЯ, Г.Мөнхбаяр /Нийслэлийн засаг дарга/ Б.Мөнхбаатар /засаг даргын орлогч/

Э.Хүрэлбаатар/Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд НБХБТГ-ын дарга/ Г.Нандинжаргал /ХХБХ-ийн дарга/

О.Машбат /ХЗХ-ийн дарга/ С.Цахиур /НЗТХ-ийн дарга/