Ажил дүгнэх тухай

2012-02-06 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн төсөвт байгууллагуудын 2011 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
  2. Бодлогын зорилт, дүрмээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлсэн байгууллага, нэгжүүдийн нэрсийг хоёрдугаар хавсралтаар баталж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсугай.
  3. Үйл ажиллагааныхаа үр дүнгийн үнэлгээгээр "Ажил сайжруулах шаардлагатай" үнэлгээ авсан “Багачууд хүнс” НӨҮГ, Хүүхдийн урлан бүтээх төвийн удирдлагуудад хариуцлага тооцох, "Хангалтгүй" үнэлгээ авсан “Хүнс хангамж төв” НӨҮГ-ын удирдлагатай байгуулсан гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх саналын төслийг боловсруулж, танилцуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т, Нийслэлийн Засаг даргын орлогч /Ц.Цогзолмаа/-д тус тус үүрэг болгосугай.
  4. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2012 оны зорилтыг хэрэгжүүлэх, “Бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжүүлэх тухай гэрээ” болон “Үр дүнгийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн, идэвхи санаачлага, хариуцлага сахилгыг өндөржүүлж бодлогын зорилт нэг бүрийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн төсөвт болон аж ахуйн байгууллагуудын нийт удирдлагуудад үүрэг болгосугай.
  5. Шагналд зарцуулах 57’280’000.0 /Тавин долоон сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
хоёр дугаар сарын 06-ны өдрийн
жар дугаар захирамжийн нэгдүгээр хавсрал

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА,
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАРЪЯА ГАЗРУУД,
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУД БОЛОН
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 2011 ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ХИЙСЭН ХЯНАЛТ
ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

НЭГ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ХЭЛТСҮҮДИЙН ҮНЭЛГЭЭ:

Бүрэн хангалттай:

Цэргийн штаб
Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс
Хууль зүйн хэлтэс
Хот, нийтийн аж ахуйн хэлтэс
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Санхүү, төрийн сангийн хэлтэс
Нийгмийн хөгжлийн хэлтэс

Хангалттай:

Хэвлэл, мэдээллийн алба
Хотын хөгжпийн бодлогын хэлтэс
Үйлдвэрлэлийн хэлтэс

Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс
Инженерийн байгууламжийн хэлтэс
Захиргааны алба

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

ХОЁР. ДҮҮРГҮҮДИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРУУДЫН ҮНЭЛГЭЭ:

Бүрэн хангалттай:

Чингэлтэй дүүрэг
Сүхбаатар дүүрэг
Сонгинохайрхан дүүрэг
Баянзүрх дүүрэг
Баянгол дүүрэг
Багануур дүүрэг

 

 

Хангалттай

Хан-Уул дүүрэг
Налайх дүүрэг
Багахангай дүүрэг

ГУРАВ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГУУДЫН ҮНЭЛГЭЭ:

Бүрэн хангалттай:

Эрүүл мэндийн газар
Хөдөлмөрийн газар
Татварын газар
Статистикийн газар
Онцгой байдлын газар
Нийтлэг үйлчилгээний газар
Мэргэжлийн хяналтын газар
Газрын алба

Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар
Авто замын газар

Хангалттай:

Цагдаагийн газар
Хүүхдийн төлөө газар
Хөдөө аж ахуйн газар
Халамжийн үйлчилгээний газар
Соёл, урлагийн газар
Өмчийн харилцааны газар
Нийтийн тээврийн газар
Нийгмийн даатгалын газар
Мэдээллийн технологийн газар
Мал эмнэлгийн газар
Бүртгэлийн газар
Боловсролын газар
Биеийн тамир, спортын газар
Байгаль хамгаалах газар
Аялал жуулчлалын газар
Архивын газар
Агаарын чанарын алба

ДӨРӨВ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАРЪЯА ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНЭЛГЭЭ:

Бүрэн хангалттай:

Яаралтай тусламжийн төв
Нийслэлийн нэгдүгээр амаржих газар
Амьдрах ухаан, сургалт үйлдвэрлэлийн тусгай төв

 

 

Хангалттай:

Энэрэл эмнэлэг
Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв
Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төв
Хотын төв номын сан

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник эмнэлэг
Улаанбаатар хотын музей
Соёлын төв өргөө

Нийслэлийн хоёрдугаар амаржих газар
Нийслэлийн гуравдугаар амаржих газар
Наркологийн эмнэлэг
Монголын хүүхдийн ордон

Ажил сайжруулах шаардлагатай:

Хүүхдийн урлан бүтээх төв

ТАВ. НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ҮНЭЛГЭЭ:

Бүрэн хангалттай:

Хот тохижилтын газар
Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар
Ус сувгийн удирдах газар
Улаанбаатар зам засвар, арчлалт компани
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар
Нийслэлийн төр захиргааны авто бааз
Гэр хорооллыг барилгажуулах төсөл
Автобус- 1

Хангалттай:

Цахилгаан тээвэр компани
Хөрөнгө оруулалтын газар
Үртсэн шахмал түлшний үйлдвэр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Усны барилга, байгууламж компани
Усан спорт сургалтын төв
Урьдчилан цэвэрлэх байгууламж
Улаанбаатар чуулга
Улаанбаатар бизнес хөгжийн төв
Өсвөр үе хүнс
Зураг төслийн хүрээлэн
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв
Гэрлэх ёслолын ордон
Багахангай мах боловсруулах үйлдвэр
Асгат
Автобус - 3

 

 

Ажил сайжруулах шаардлагатай:

Багачууд хүнс

Хангалтгүй:

Хүнс хангамж төв

ЗУРГАА. ДҮҮРГҮҮДЭЭС ШАЛГАРСАН ХОРООДЫН ҮНЭЛГЭЭ:

Бүрэн хангалттай:

Чингэлтэй дүүргийн 12-р хороо
Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо
Багануур дүүргийн 1-р хороо

Хангалттай:

Хан-Уул дүүргийн 8-р хороо
Сүхбаатар дүүргийн 12-р хороо
Налайх дүүргийн 6-р хороо

Баянзүрх дүүргийн 19-р хороо
Баянгол дүүргийн 23-р хороо
Багахангай дүүргийн 1-р хороо

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
хоёрдугаар сарын 06-ны өдрийн
жардугаар захирамжийн хоёрдугаар хавсралт 


БОДЛОГЫН ЗОРИЛТ, ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БҮРЭН ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГУУД


НЭГ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ХЭЛТСҮҮД:


Цэргийн штаб                                                                                                                                      1.0 сая төгрөг
Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс                                                                                         1.0 сая төгрөг
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс                                                                                             1.0 сая төгрөг
Хууль зүйн хэлтэс                                                                                                                                1.0 сая төгрөг
Нийгмийн хөгжлийн хэлтэс                                                                                                              1.0 сая төгрөг
Хот, нийтийн аж ахуйн хэлтэс                                                                                                          1.0 сая төгрөг
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс                                                                                       1.0 сая төгрөг
Санхүү, төрийн сангийн хэлтэс                                                                                                       1.0 сая төгрөг

ХОЁР. ДҮҮРГҮҮДИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРУУД:
 

Чингэлтэй дүүрэг                                                                                                                                3.0 сая төгрөг
Сүхбаатар дүүрэг                                                                                                                               3.0 сая төгрөг
Сонгинохайрхан дүүрэг                                                                                                                    3.0 сая төгрөг
Баянзүрх дүүрэг                                                                                                                                 3.0 сая төгрөг
Багануур дүүрэг                                                                                                                                  3.0 сая төгрөг
Баянгол дүүрэг                                                                                                                                   3.0 сая төгрөг

ГУРАВ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГУУД:


Эрүүл мэндийн газар                                                                                                                       1.5 сая төгрөг
Хөдөлмөрийн газар                                                                                                                          1.5 сая төгрөг
Татварын газар                                                                                                                                  1.5 сая төгрөг
Статистикийн газар                                                                                                                          1.5 сая төгрөг
Онцгой байдлын газар                                                                                                                     1.5 сая төгрөг
Нийтлэг үйлчилгээний газар                                                                                                           1.5 сая төгрөг
Мэргэжлийн хяналтын газар                                                                                                          1.5 сая төгрөг
Газрын алба                                                                                                                                       1.5 сая төгрөг
Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар                                                                           1.5 сая төгрөг
Авто замын газар                                                                                                                              1.5 сая төгрөг
 

 

ДӨРӨВ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАРЪЯА ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД:

Яаралтай тусламжийн төв 1.0 сая төгрөг
Нийслэлийн нэгдүгээр амаржих газар 1.0 сая төгрөг
Амьдрах ухаан, сургалт үйлдвэрлэлийн тусгай төв 1.0 сая төгрөг

ТАВ. НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУД:


Хот тохижилтын газар
Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар
Ус сувгийн удирдах газар
Улаанбаатар зам засвар, арчилалт компани
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар
Нийслэлийн төр захиргааны авто бааз
Гэр хорооллыг барилгажуулах төсөл
Автобус - 1


ЗУРГАА. ДҮҮРГҮҮДЭЭС ШАЛГАРСАН ХОРООД:


Чингэлтэй дүүргийн 12-р хороо
Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо
Багануур дүүргийн 1-р хороо