Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2012-01-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


1. Яаралтай тусламжийн төвийн парк шинэчлэлтийн /30 автомашин/ 2100,0 /хоёр тэрбум нэг зуун/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2012 оны 2 дугаар сарын 1-ны дотор зарлан, 4 дүгээр сарын 1-ны дотор дүгнэж, хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

3. Хөрөнгийн оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 18-ны өдрийн
33 дугаар захирамжийн хавсралт


ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО


Дарга:                              Ц.Цогзолмаа                                                            Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:


Э.Ганхүү                                                                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
М.Отгонбаяр                                                               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
С.Туул                                                                            Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Х.Ажрахгүй                                                                   Нийслэлийн Төр захиргааны авто баазын ашиглалтын инженер
Д.Амар                                                                          Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээний газрын мэргэжилтэн /Зөвшилцсөнөөр/
 

Нарийн бичгийн
дарга                             Н.Хулан                                                                         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,    төрийн сангийн хэлтсийнмэргэжилтэн