Эрх шилжүүлэх тухай

2012-01-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын түргэвчилсэн лаборатори авах 170,0 /нэг зуун далан/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т шилжүүлэн, тендерийг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2012 оны 2 дугаар сарын 1-ны дотор зарлан, 4 дүгээр сарын 1-ны дотор дүгнэж, хэрэгжүүлэхийг даалгасугай.

2. Хөрөнгийн оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР