Эрх шилжүүлэх тухай

2012-01-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


1.Улаанбаатар хотын Агропарк байгуулах төсөл /СХД/ - 660,5 /зургаан зуун жаран сая таван зуун мянга/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Хөдөлмөрийн газар /Г.Батсайхан/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2012 оны 02 дугаар сарын 01-ний дотор зарлан, 04 дүгээр сарын 01-ний дотор дүгнэж, хэрэгжүүлэхийг даалгасугай.

2. Хөрөнгийн оруулалтын ажпыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР