Эрх шилжүүлэх тухай

2012-01-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ус сувгийн удирдах газрын даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2012 оны 2 дугаар сарын 1-ны дотор зарлан, 4 дүгээр сарын 1-ны дотор дүгнэж, ажпыг эхлүүлэхийг Ус сувгийн удирдах газар /Б.Пүрэвжав/-т даалгасугай.

3. Хөрөнгийн оруулалтын ажлыг гүйцэтгэлэзр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц,Баасанжав/-т даалгасугай.

4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Еренхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
01 дүгээр сарын 18-ны өдрийн
28 дугаар захирамжийн хавсралт

 

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2012 онд санхүүжих

1

УСУГ-ын засвар үйлчилгээний болон ус зөөврийн зориулалтын машин механизм

2012

1,000.0

1,000.0

2

Гачуурт эх үүсвэрийн 7.2 га газарт хамгаалалтын хашаа барих /ЛСА- ийн төслийн Улаанбаатар хотын гаргах хөрөнгө/

2012

165.0

165.0

 

Дүн

 

1,165.0

1,165.0