Үүрэг даалгавар

2016-09-12 00:00:00
2016  ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2016 оны төсвийн тодотголыг өргөн барих бэлтгэл ажлыг бүрэн хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Нийслэлээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүдтэй Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
3 Концессын зүйлийн жагсаалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг жагсаалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барих ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
4 НИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах тухай журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барих ажлыг зохион байгуулах./Захирагчийн  ажлын алба/ 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
5 Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай”  А/635 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж  ажиллах. /Хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлага/ 14
6 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 14 дүгээр  тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамжийн хэрэгжилтийг шуурхай хангуулж танилцуулж ажиллах./Захирагчийн  ажлын алба/ 14
7 Улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив тусламжийн хөрөнгөөр шинээр бий болсон бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг бүртгэх ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч
8 Нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих талаар хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар/ 14 Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
9 Засгийн газрын 2016 оны “Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай“  40  дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллах.
Цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг олгохдоо цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлж ажиллах.
/НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/
14 Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч
10 Авлига тэмцэх газрын даргатай Нийслэлийн Засаг даргын хамтран сургууль, цэцэрлэгийн  элсэлт, бүртгэлийн  үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавихаар удирдамж баталсан үүний дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол гарсан зөрчил, дутагдлын талаар дүгнэлтээ гаргаж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцох саналыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор багтааж танилцуулах./Нийслэлийн Боловсролын газар/ 14
11 Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/605, “Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод, нээлттэй мэдээлэх тухай” А/612 дугаар захирамжуудын хэрэгжилтийг танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14
12 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайтар хангах, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүд, Улаанбаатар хотын Цагдаагийн газар/ 14
13 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс ААНБ-ын халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ААНБ болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах/
/Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Агентлагууд, Харьяа газрууд/
14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР