"Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн зорилтыг хэрэгжүүлэх тухай

2012-01-03 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оныг “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, тус зорилтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

2. “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нэгдсэн төлөвлөгөөг гарган батлуулж, хэрэгжүүлэхийг Ажлын хэсэг /Ч.Бат/-т үүрэг болгосугай.

3. Нийслэлийн 2012 оны батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.

4. Нийслэлийн 2012 оны бүтээн байгуулалт, хот тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулж, ажиллахыг Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, дүүрэг, хороодын Засаг дарга нар, нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

5. Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх, иргэний үүргийн биелэлтийг хангуулах талаар бодитой ажил зохион байгуулж хэрэгжүүлж ажиллахыг Тамгын газрын дарга Ц.Болдсайханд үүрэг болгосугай.

6. Жилийн ажлын хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын талаар олон нийтэд тогтмол мэдээлж, төр-иргэний хамтын ажиллагааг өрнүүлж ажиллахыг Ажлын хэсэг /Ч.Бат/,Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд тус тус үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн  Засаг  даргын  2012 оны
 01 дүгээр сарын 03-ны өдрийн
 01 дүгээр тоот захирамжийн нэгдүгээр хавсралт


АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн дарга: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
Баянгол дүүргийн Засаг дарга
Баянзүрх дүүргийн Засаг дарга
Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Хан-Уул дүүргийн Засаг дарга
Налайх дүүргийн Засаг дарга
Багахангай дүүргийн Засаг дарга
Багануур дүүргийн Засаг дарга
Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга
Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга
Нийслэлийн Халамжийн газрын дарга
Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн дарга
Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дарга
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Нийслэлийн Газрын албаны дарга
Нийслэлийн Боловсролын газрын дарга
Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын дарга
Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга
Нийслэлийн Статистикийн газрын дарга
Нийслэлийн Татварын газрын дарга
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн нэгжийн захирал
Нийслэлийн Ахмадын хорооны дарга
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны орлогч захирал /зөвшилцсөнөөр/
Монголын Хоршооллын үндсэний нэгдсэн холбооны дэд тэргүүн /зөвшилцсөнөөр/
Бизнес инкубаторуудын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн дарга: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга

Нийслэлийн  Засаг  даргын  2012 оны
 01 дүгээр сарын 03-ны өдрийн
 01 дүгээр тоот захирамжийн хоёрдугаар хавсралт


ИРГЭДИЙН ОРОЛЦОО-ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

д/д
Хэрэгжүүлэх ажил
Хугацаа
Хариуцах
байгууллага
Хамтран
ажиллах байгууллага
Нэг. “Иргэдийн оролцоо – Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд хууль эрх зүйн орчинг сайжруулах
1
Монгол улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг, сайжруулах боловсронгуй болгох талаар санал боловсруулахад хамтран оролцох
2
улиралд
НЗДТГ-ын
ХЗХ, НХХ,
НХГ
НХХЯ,
ХЗДХЯ,
ХХҮГ
Хоёр. “Иргэдийн оролцоо – Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах талаар
1
Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”, мөн 2012 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын хэрэгжилт, Нийслэлийн Засаг Даргын захирамжаар батлагдсан “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг улирал бүрийн дараа сарын 5 ны дотор Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтэст ирүүлэх
Улирал бүр
НЗДТГ-ын ҮХэлтэс
Хэлтэс,
агентлаг,
харъяа
газрууд,
дүүргүүд
2
“Иргэдийн оролцоо – Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн засаг даргын захирамжаар батлуулах
I улиралд
НЗДТГ-ын ҮХэлтэс
НЗДТГ-ын
ТЗУХ
3
“Иргэдийн оролцоо – Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн төлөвлөгөө, зардлын төсвийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж батлуулах
I
улиралд
НЗДТГ-ын
ҮХэлтэс,
Ажлын
хэсэг
НЗДТГ-ын
ХХБХ, НХХ
4
Иргэдийн оролцоо – Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн ажиллагааг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
I
улиралд
НЗДТГ-ын ҮХэлтэс, ХМАлба
УББХТ,
МБИХ
5
Иргэдийн оролцоо - Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын үр дүнг НИТХТ-дийн хуралдаан болон Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар оруулах, хэвлэл мэдээллээр сурталчлах
Жилдээ
НЗДТГ-ын ҮХэлтэс,
Ажлын
хэсэг
НЗДТГ-ын
ХХБХ, НХХ
6
Иргэдийн оролцоо – Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж цаг хугацаанд нь дээд байгууллагуудад хүргэх
Улирал бүр
НЗДТГ-ын
ҮХэлтэс,
Ажлын
хэсэг
НЗДТГ-ын
ХХБХ, НХХ
7
Төрийн бус байгуулагуудаар гүйцэтгүүлэх Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хүрээнд салбарын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудтай Нийслэлийн Засаг дарга “Хамтран ажиллах” гэрээ байгуулах, хяналт тавьж ажиллах
Жилдээ
НЗДТГ-ын
НХХ
Төрийн бус байгууллагууд
8
Нийслэлийн дүүргүүдэд Зах зээлд өрсөлдөх чадвартай нэмүү өртгийн сүлжээ бүхий дэд салбаруудын судалгааг, үнэлгээний аргачлалаар тодорхойлон гаргах
I
улиралд
Дүүргүүд
НЗДТГ-ын
ҮХэлтэс
9
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон Засгийн газрын тусгай сангууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг уялдуулан тэдгээрт хамрагдсан өрх, иргэдийн мэдээллийн санг нэгтгэх
I
улиралд
НЗДТГ-ын
ХХБХ
НЗДТГ-ын
НХХ, СТСХ,
Дүүргүүд
10
Шилэн кабел (онлайн)-аар холбогдсон хороодын хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, аймаг орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх программ хангамж хийж, зарим тоног төхөөрөмжөөр ханган, мэдээллийн системийг нэвтрүүлэх
Жилдээ
НМТГазар
Дүүргүүд,
ХБүГ
11
Улаанбаатар хот орчмын газруудад эрчимжсэн фермерийн аж ахуй, төмс хүнсний ногоо тариалах болон хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх газрын байршил хэмжээг тогтоож шийдвэрлүүлэх
Жилдээ
НГА
НХААГ
НБХБТГ
12
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх
Жилдээ
НХГ
НЗДТГ-ын
НХХ,
Дүүргүүд
13
“Албан бус хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих” Нийслэлийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
II
улиралд
НЗДТГ-ын
НХХ
НХГ,
Дүүргүүд
14
Боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг үйлчилгээг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүдийн хүсэл, хэрэгцээ, санаачилга дээр тулгуурлан тэдэнд шаардлагатай хууль, эрх зүйн гарын авлага, тараах материал боловсруулах
Жилдээ
НЗДТГ-ын
ХЗХ
Дүүргүүд
15
Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад дүүргийн иргэдийг хамруулах, дүүрэг бүр аж ахуйн нэгжүүдэд квот тогтоож, ажлын байр нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
Жилдээ
Дүүргүүд
НЗДТГ-ын
ХХБХ,
НХХ
16
Өрхийн хөгжлийн дэмжих жилийн ажлын явцтай танилцах ажлыг бүсчлэн зохион байгуулах.
2 дугаар сараас
Нийслэлийн
салбар
комисс
ҮХороо
17
Орлогыг орлон тооцох аргаар бүрдүүлсэн өрхийн амьжиргааны түвшний мэдээллийн сангаас болон орон нутгийн амьжиргааг дэмжих зөвлөлийн оролцоотойгоор хөтөлбөрт хамрагдах зорилтот өрхүүдийг тодорхойлох
2 дугаар сараас
НХГ
ХҮГ,
Дүүргүүд
18
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулан, журамтай шилжилтийн тогтолцоог бүрдүүлж, байршил суурьшлийг зохицуулахад эдийн засгийн хөшүүргийг зохистой хэрэглэх
Жилдээ
НЗДТГ-ын
ХХБХ
НБГ
19
Хотын гэр хорооллын тэлэлтийг зогсоож, эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг төлөвлөсөн суурьшлийн бүсэд нүүлгэн шилжүүлэх
Жилдээ
НЗДТГ-ын
НГА
Дүүргүүд
20
Улаанбаатар хотод шинэ суурьшил бий болгох ажлыг төлөвлөн, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлж, Буянт-Ухаа, Нисэх, Баянголын ам, Орон сууцны 7,14-р хорооллын инженерийн дэд бүтцийг барьж байгуулах, Нисэхийн цэвэр усны эх үүсвэр болон ЦБ-жийн өргөтгөл шинэчлэлийг эхлүүлэх
Жилдээ
НБХБТГ
НЗДТГ-ын
ХХБХ,
ЗАА-ны
ИБХ
21
Байгалийн тодорхой төрлийн нөөц баялгийг ашиглан хамгаалах чиглэлээр байгуулагдсан нутгийн иргэдийн нөхөрлөлийг чадавхжуулах системтэй арга хэмжээ авч, менежментийн төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх
Жилдээ
НБХГ
Дүүргүүд
Гурав. Судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах
1
Иргэний бүртгэлийн мэдээллийн сан, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээр байгуулсан “Хүн-ам” мэдээллийн санг нэгтгэх
Жилдээ
НБГ
НСГ
2
Хүн ам, өрхийн бүртгэлийг шинэ дэвтрээр бүрэн бүртгэж, “Хүн ам” сангийн баяжилтыг тухай бүр хийх
Жилдээ
Дүүргүүд
НСГ
3
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг сар бүр хийж, судалгааны үр дүнг нийслэл, дүүргийн дүнгээр нэгтгэн тараах
III-IY улирал
НСГ
Дүүргүүд
4
Хөдөө аж ахуйн тооллогыг нийслэлд зохион байгуулж, явуулах
II-Ш улиралд
НСГ
НХААГ
Дүүргүүд
5
Гэр хорооллын иргэд мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй хүлээж авах нөхцлийг сайжруулах
Жилдээ
МТГ
Дүүрэг,
хороод
6
“Орлогыг орлуулан тооцох арга”-аар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох батлагдсан аргачлалын дагуу судалгааг хийж, салбар дундын мэдээллийн сан бүрдүүлэх
2-4 улиралд
НСГ,
НХГ
НБүГ
7
Эмзэг бүлгийн өрхийн гишүүдийг бичиг баримтжуулах, өрхүүдэд газар олгох асуудлыг шийдвэрлэх
Жилдээ
НБүГ,
НГА
Дүүргүүд
Дөрөв. Сургалт, суртачилгааны талаар
1
Дүүргийн болон хорооны нийгмийн ажилтнууд зорилтот бүлгүүдэд хүрч ажиллах талаар нэгдсэн сургалт семинар зохион байгуулах
Жилдээ
НХҮГ
НЗДТГ-ын
НХХ
Дүүргүүд
2
Хөдөлмөрийн чадвартай, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 16-35 насны 1625-аас доошгүй залуучуудыг мэргэжил олгох сургалтанд хамруулах
Жилдээ
НХГазар
НЗДТГ-ын
ҮХэлтэс,
НХХэлтэс
3
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих СХД, БЗД, ЧД, СБД-ийн бизнесс инкубатор төвүүдийг түшиглэн иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, үйлдвэрлэл явуулах ажлыг зохион байгуулах
Жилдээ
НЗДТГ-ын ҮХэлтэс
МБИНХолбоо, НХГазар,
дүүргүүд
4
Өрхийн архи, тамхины хэрэглээг бууруулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулах, эмхэтгэл гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулах
Жилдээ
ЗАА-ны
ХХҮХ,
НЭМГ
НЗДТГ-ын
ХХ, НЦГ,
НМХГ,
НБГ
5
Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах
II-Ш улиралд
НБХГазар
Дүүргүүд,
НАЧА
6
Гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр үзлэг шалгалтыг эрчимжүүлэх гал түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
Жилдээ
НОБГазар
Дүүргүүд
7
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог өргөжүүлж, тэднийг урамшуулалт эргүүлээр ажиллуулж өрхийн орлогыг нэмэгдүүлэх
Жилдээ
НЦГазар
Дүүргүүд
8
Гэр хорооллын айл өрхүүдээр хашаандаа мод, бут сөөг, жимс, жимсгэнэ тарих хөдөлгөөнийг байнгын болзлын дагуу өрнүүлж, шилдэг өрхийг шалгаруулж урамшуулах
Ш
улиралд
ЗАА-ны
ХНААХ
Дүүргүүд
9
Нийтийн эзэмшлийн гудамж талбай, байгууллагынхаа орчны ногоон байгууламжийг тохижуулах, агаарыг чийгшүүлж цэвэршүүлэх талаар орчин үеийн техник технологи нэвтрүүлж бодит үр дүнд хүрч, олны сайшаал талархлыг хүлээсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулах
10-р
сард
ЗАА-ны
ХНААХ
Дүүргүүд
10
Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн судалгааг гаргаж, өрхийн гишүүдэд чиглэсэн гэр бүлийн боловсрол олгох, хүүхдийн эерэг хүмүүжлийн талаарх сургалтуудыг хороодыг түшиглэн явуулах
Жилдээ
НХТГ
Дүүргүүд
11
ЕБС-ийн сурагчдаар дамжуулан өрх гэр бүл мод тарих, хүлэмж ажиллуулах, төмс хүнсний ногоо тарих зааварчлага, сургалт сурталчилгаа явуулах
II-Ш улиралд
НБГ
Дүүргүүд
НХААГ
12
Залуу гэр бүлд зориулсан гэр бүлийн хөгжлийн талаарх сургалт зохион байгуулах
Жилдээ
НЗДТГ-ын
НХХ, ГЁО
Дүүргүүд
13
Нийгмийн хамгааллын чиглэлээр орон нутгийн ажилтануудын чадавх бэхжүүлэх арга хэмжээ авах
2 дугаар сараас
НЗДТГ-ын
НХХ
Дүүргүүд
14
UB.mn болон мэдээллийн бусад сайтаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх
Жилдээ
НЗДТГ-ын ҮХэлтэс
Хэлтэс,
агентлаг,
харъяа
газрууд,
дүүргүүд
Тав. Ажлын байр бий болгох, зуучлах
1
“Өрх бүр үйлдвэрлэгч байя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах
II улирал
НХГ, НХҮГ
НЗДТГ-ын
ҮХэлтэс,
ЖДҮДТ,
НХААГ
2
Өрхийн хөгжлийг дэмжин ОУБ, ТББ-ын оролцоотойгоор oрон гэргүй, бага орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг бичиг баримтжуулах, нийгэмшүүлэх болон зайлшгүй шаардлагатай бусад дэмжлэг үйлчилгээг үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулах
Жилдээ
НХГ
Дүүргүүд
4
Нийслэлийн 9 дүүрэг, тэр дундаа алслагдсан хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг түргэн шуурхай хүргэх “Хөдөлгөөнт бирж”-ийг тогтмол ажиллуулах, бүртгэл мэдээллийн санг үүсгэх
V-X
сард
НХГ
Дүүргүүд
5
Туул голыг бохирдлоос хамгаалах хүрээнд урамшуулалт идэвхтэн байгаль хамгаалагч, морин эргүүл ажиллуулах
Жилдээ
НБХГ
ХУД, БЗД
6
БНД, БГД, НД-үүдэд жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгыг барьж байгуулах, баригдсан төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
Жилдээ
НЗДТГ-ын ҮХэлтэс,
НХОГ
Дүүргүүд
7
Нийслэлийн бүтээн байгуулалт болон ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт байгууллагын тохижилтын ажлуудад иргэдийн оролцоог дээшлүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.
Жилдээ
Дүүргүүд, ҮЦХүрээлэн
НТЗБ
8
Шинэчлэн боловсруулсан аргачлалын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах
Жилдээ
НХГ
Дүүргүүд
9
Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд болон гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Жилдээ
НХГ
Дүүргүүд
10
Ажил идэвхийлэн эрэлхийлж байгаа бүртгэлтэй ажилгүй иргэдийг мэргэжил олгох сургалтад хамруулж, ажлын байраар хангахад туслах
Жилдээ
НХГ
Дүүргүүд
Зургаа. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, дэмжих
1
“Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г хамтран боловсруулж хэрэгжүүлэх замаар амьжиргааг нь дээшлүүлэх
2 дугаар сараас
НЗДТГ-ын
НХХ, НХГ
Дүүргүүд
2
Нийтийг хамарсан ажилд дүүрэг, хороод, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, ногоон ажлын байр бий болгох, дэд бүтцийг засварлах зэрэг бүтээн байгуулалтанд чиглэгдсэн ажилд нийгмийн эмзэг бүлгийнхэн болон орлогогүй 15.0 мянга хүртэлх иргэнийг хамруулах
Жилдээ
НХГ
Дүүргүүд
2
Иргэдэд төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар олгосон СХД-ийн Таширын хөндийн 300 га, БЗД-ийн Баян-Уулын овооны 100 га газрын дэд бүтэц /цахилгаан, худаг ус, хашаажуулалт/-ийн асуудлыг шийдвэрлүүлэх, төмс, хүнсний ногоо тариалуулах ажлыг зохион байгуулах
Жилдээ
НХААГ,
НХГ
НЗДТГ-ын
ҮХэлтэс,
ЗАА-ны
ХХҮХ
3
“Нийслэлийн иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ”Агро парк “байгуулах ажлыг эхлүүлж 1800 иргэнийг ажлын байраар хангах
Жилдээ
НХГ
НЗДТГ-ын
НХХ,
ҮХэлтэс,
НХААГ
4
Гэр хорооллын 2000-ас багагүй айл өрхийг Чацаргана төсөлд хамруулах
II-Ш улиралд
НХААГ
ХХААХҮЯ,
Дүүргүүд
5
Ногооны үр, бордоог хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах
II
улиралд
НХААГ
ХХААХҮЯ,
Дүүргүүд
6
Мэргэжилгүйн улмаас ажилгүй байгаа иргэд, ЕБС-ын 9,11-р анги төгсөгч болон цэргийн албанаас халагдсан хөдөлмөр эрхлэх шаардлагатай иргэдийг мэргэжил эзэмшүүлэх дамжаанд суралцуулж 60-аас дээш хувийг ажлын байртай болгох
Жилдээ
НХГ
Дүүргүүд
НЦШтаб
7
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй нөхцлөөр олгох зээлд Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдэд зээл олгох ажлыг зохион байгуулах
Жилдээ
НЗДТГ-ын ҮХэлтэс,
НХГ
Дүүргүүд
8
Нэхмэл эдлэл болон ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж иргэд гэрээр хөдөлмөр эрхлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор иргэдэд сүлжмэлийн машиныг зээлээр, хөнгөлөлттэй болон үнэгүй өгч нэхсэн бүтээдэхүүнийг нь томоохон үйлдвэрүүд захиалгаар авдаг туршилтын төслийг нэг дүүрэг буюу хороонд хэрэгжүүлэх
Жилдээ
МАОЭНХ
НЗДТГ,
ҮХэлтэс,
Дүүргүүд,
Хувийн
хэвшлийн
аж ахуйн
нэгжүүд
9
Гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог тээврийн үйлчилгээний ажилчдын тоог 350-400 –аар нэмэгдүүлнэ
Жилдээ
ЗАА-ны ОБХХМХ
Дүүргийн
ЗДТГ
ТҮК-иуд
10
Хашаандаа мод бут сөөг тарьсан 200-300 өрхийг дэмжиж урамшуулах
II-IY улиралд
ХНААХ
Дүүргүүдийн
ҮҮХ
11
Нийслэлийн хороонд иргэдийн хөгжлийн танхимыг байгуулж, дүүргүүдэд хүлээлгэн өгөх
4-р улиралд
НААСТ
Дүүргүүдийн
ЗДТГ
12
Хүүхэд залуучуудын бие бялдараа хөгжүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөх талбайг 6 байршилд байгуулах
4-р улиралд
НААСТ
Хороод
13
Ойн нөхөрлөл байгуулах санаачилгыг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх
Жилдээ
НБХГ
Дүүргүүд
Долоо. Халамж үйлчилгээний талаар
1
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд ахмад настан, хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, “Хүртээмжтэй орчин-3” аяныг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах
Жилдээ
НЗДТГ-ын
НХХ
НХГ, НХҮГ,
Дүүргүүд
2
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг дэмжиж, нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу эрх үүссэн иргэдийг тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт зэрэгт хамруулах
Жилдээ
НХҮГ
Дүүргүүд
3
Зуучлалаар ажилд орсон ажилтаныг тогтвортой ажиллах нөхцөлийг хангах үүднээс 6-12 сарын хугацаанд ар гэрт нь болон нийгмийн эмзэг бүлгийн өрх/ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, 70 ба түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвар алдалттай, хагас, бүтэн өнчин хүүхэд зэрэг/-өд хүнс, тэжээлийн, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх буюу хүнсний болон эрүүл мэндийн талон олгох замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх
Жилдээ
НЗДТГ-ын
НХХ,
ЗАА-ны
ХХҮХ
Дүүргүүд
4
ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдсон хот, улс, олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон оюуны өндөр чадавхитай сурагчдыг урамшуулах ажлыг зохион байгуулах
II
улиралд
НБГ
НХYГ
5
Боловсруулаагүй түлш, түүхий нүүрс хэрэглэхгүйгээр цахилгаан болон бусад эх үүсвэрээр халаалтаа шийдвэрлэж байгаа айл өрхүүдийг дэмжиж, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлэн ажиллах
Жилдээ
НАЧА, УБ ЦТСүлжээ
Дүүргүүд,
ЦАСан
6
Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачлагыг дэмжих “Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 4957 ядуу өрхийн амьжиргааг дээшлүүлэх
Жилдээ
НХҮГ
Дүүргүүд
7
Нийслэлийн 9 дүүргийн ажилгүйдэл, ядуурал ихтэй хороодод амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой олон хүүхэдтэй 50 өрхөд өрх гэр бүлийн боловсрол олгох
Жилдээ
ЖДҮДТ,
НБГ, ГЁО
Дүүргүүд,
Тайваны
хүүхэд,
гэр бүлийг
дэмжих сан
8
Эмзэг бүлгийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр ядуурлаас гаргах төсөл боловсруулан Баянгол дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар, дүүрэгт тус бүрд 20-с доошгүй эмэгтэйг хамруулан хэрэгжүүлэх
жилдээ
НХҮГ
Дүүргүүд,
Нийслэлийн эмэгтэйч-
үүдийн
зөвлөл
9
Байнгын асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд тусламж үзүүлэх мэргэжлийн болон мэргэшсэн ажлын бүлгийг 2 дүүрэгт ажиллуулах
жилдээ
НХҮГ
Дүүргүүдийн
ХХҮХ, УЗХ
10
Орон гэргүй тэнэмэл 190 иргэнийг түр хоноглуулан байршуулах, 840 иргэнийг халуун хоолоор үйлчлэх, 465 иргэнийг нийгэмшүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах
жилдээ
НХҮГ
Дүүргүүд,
ТББ
11
Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой өрхийн нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэд сурах боломжинд нь дэмжлэг үзүүлэх
8,9-р
сард
НЗДТГ-ын
НХХ
НБГ
12
Их дээд сургуульд амжилттай суралцаж байгаа амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой өрхөөс нэг оюутанд хотын даргын тэтгэмжийг нэг удаа олгохю
Ш
улиралд
НБГ
НЗДТГ-ын
НХХ
13
Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 1 хүүхдийн үнэгүй амраах
II-Ш улиралд
НЗДТГ-ын
НХХ
Дүүргүүд
14
Орон гэргүй залуучуудыг нийгэмшүүлэх, Хүүхэд хөгжлийн төвийн байрыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх
11-р
сард
НААСТ
Хүүхдийн
сургалт
хүмүүжлийн
тусгай төв
15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эгнээндээ багтаасан иргэдийн 2 бүлгээр орчноо тохижуулах ажлыг хийлгэн өрхийн орлогыг нэмэгдүүлэх
6-р
сард
НААСТ
Иргэдийн
бүлгүүд
16
“Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд орон гэргүй, тэнэмэл иргэдэд халуун хоол, түр хоноглох байр, нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх, бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулах
2 дугаар сараас
НЗДТГ-ын
НХХ, НХГ
Дүүргүүд
17
Орон гэргүй өрхүүдэд гэр олгох
I-II
улирал
ХҮГ,
Дүүргүүд
ХХҮГ
18
“УБ хотын эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
Жилдээ
НЭМГ
ХҮГ, ХСХТТ,
Дүүргүүд
19
Хүний хөгжил сангаас иргэн бүрт бэлэн ба бэлэн бусаар хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулах
Жилдээ
НХГ
Дүүргүүд
Найм. Өрхийн хөгжил хотын соёл
1
Нийслэлийн иргэний соёл, тэдгээрт үзүүлэх үйлчилгээ, ахуй нөхцлийг сайжруулах бодлого боловсруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгааны ажил гүйцэтгүүлэн түүний мөрөөр төлөвлөгөө гарган ажиллах /”хотын соёл”-ын хэм хэмжээг тодорхойлж хариуцлага тооцох (Нийслэлийн Иргэний дүрэм) эрх зүйн механизмыг бүрдүүлэх г.м/
Жилдээ
НЗДТГ-ын
ХХБХ
НЗДТГ-ын
НХХ, ХЗХ
2
“Хүрээ соёл” аяныг бүх нийтийн үйл хэрэг болгон зохион байгуулах
Жилдээ
НСУГ
НЗДТГ-ын
НХХ,
МАОЭНХ,
НУБХЧҮЭХ
3
“Хөдөлмөрийн соёл” аяныг зохион байгуулах
Жилдээ
НХГ
НЭМГ
4
“Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн”, “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Тамхигүй орчин бүрдүүлсэн ажлын байр” болзлын дагуу шалгаруулах
жилдээ
НЗДТГ-ын
НХХ
Дүүргүүд
5
“Идэвхитэй хөдөлгөөн” 6 сарын аяныг иргэдийг хамруулан зохион байгуулах
жилдээ
НЭМГ
Дүүргүүд
6
“Архидалтгүй орчин ба Осол, гэмтэл, хүчирхийллээс сэргийлэхийн төлөө хамтдаа” олон нийтэд чиглэсэн компанит ажлыг дүүрэг, хороодын дунд зохион байгуулах
2,7,12-р саруудад
НЭМГ
ЖДҮДТ,
НХГ
7
Соёлтой өрх, соёлч хамт олон хөдөлгөөн өрнүүлэн удирдамж боловсруулж хэрэгжүүлэх
Жилдээ
НСУГ
Дүүргүүд
8
Нийслэлийн суурин хүн амын 90-ээс доошгүй хувийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах
Жилдээ
НДГ
НЗДТГ-ын
НХХ
9
Монголын Бүх ард түмний спортын XIII их наадмын хүрээнд дүүрэг, хорооны иргэдийн дунд үндэсний болон орчин үеийн спортын төрлүүдээр спортын наадмыг зохион байгуулах
I-III улиралд
НБТСГ
Дүүргүүд
10
“Өсвөр үе, залуучуудыг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтйиг эрчимжүүлэх
Жилдээ
НБГ
Дүүргүүд
11
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 75 хувьд хүргэх
Жилд
НБГ
Дүүргүүд
12
Өрхийн эмнэлгүүдийг чадваржуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх
II
улиралд
НЭМГ
Дүүргүүд
13
Эмзэг бүлгийн өрхүүдэд ундны цэвэр усны хангамжийг сайжруулах, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болоход дэмжлэг үзүүлэх
Жилдээ
ЗАА-ны
ИБХ
НУСУГ
14
Бага орлоготой өрхийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хувилбарт сургалтанд, сургууль завсардсан болон сургуулийн гадна буй хүүхдийг бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр болон бичиг үсгийн сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах
Жилдээ
НБГ
Дүүргүүд
15
Олон улсын гэр бүлийн өдөр, хүчирхийллийн эсрэг өдөр, ядуурлын эсрэг өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд компанит ажил зохион байгуулах
Жилдээ
НЗДТГ-ын
НХХ
Дүүргүүд

Төлөвлөгөөг хянасан ҮХ-ийн дарга Д.Бямбасайхан
Төлөвлөгөөг боловсруулсан ҮХ-ийн ахлах мэргэжилтэн Т.Цэрэндэжид