Үүрэг даалгавар

2016-08-15 00:00:00
2016  ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж ажиллах. /Улаанбаатар хотын Цагдаагийн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
2 Нийтийн тээвэр,  таксины  үйлчилгээг  сайжруулах чиглэлээр төслүүдийг боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Тээврийн газар/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
3 Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний чиглэлээр үйл ажиллааг явуулдаг томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, зохицуулагч ажиллуулах тухай санал солилцож шийдвэрлэх. /Захирагчийн ажлын алба, Нийтийн Тээврийн газар/ 14
4 "Хөдөө аж ахуйн  салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай"  Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж,  биелэлтэд нь хяналт тавьж ажиллах. Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах  /Үйлдвэр хөдөө аж ахуйн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
5 Хотоос гарах, орох замууд дахь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонуудын урсгалыг нэмэгдүүлэх. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар/ 14 Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
6 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн засварын ажилтай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллаж дүнг 2016 оны 08 дугаар сарын 17-ны дотор нийслэлийн Засаг даргад танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/ 14 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
7 Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг иргэдэд чирэгдэлгүйгээр хэрхэн зохион байгуулах тухай санал боловсруулж нийслэлийн Засаг даргад танилцуулах.  
/НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/
14 Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч
8 Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн боломж бололцоог бүрэн ашиглах талаар судлах,  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар судалж, саналаа энэ 7 хоногт багтаж Нийслэлийн Засаг даргад танилцуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар/ 14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР