“14 хороо, цэцэрлэгт хүрээлэнд цамхагт гэрэлтүүлэг, спортын талбай бүхий тохижилт хийх”-СБД

2016-07-08 00:00:00
2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН16-127
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос “14 хороо, цэцэрлэгт хүрээлэнд цамхагт гэрэлтүүлэг, спортын талбай бүхий тохижилт хийх” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийх урьж байна.
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
СБД төрийн сан банк, дансны дугаар:200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
-   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
-   Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил буюу 2014 болон 2015 онд дор хаяж нэг удаа орчны тохижилтын ажилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.  
-   Баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2014, 2015/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд :
-   2.1.1  Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
   Эрчим хүчний яамнаас олгодог;
-   03.2.1 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-10кВ болон эсхүл түүнээс дээш
                     Тендерийн хамт  4 000 000 /Дөрвөн сая / төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 15 минутад  нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
Мэргэжилтэн Н.Одончимэг Утас: 70107632