Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 8, 16-р хороонд “Хөршийн хамгаалалт”-ыг хэрэгжүүлэх зорилгоор гэрэлтүүлэг камержуулалт хийх

2016-07-07 00:00:00
Огноо : 2016.07.07

Тендер шалгаруулалтын дугаар:СБД-ХААА/ОН16-166
                                                               
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 8, 16-р хороонд “Хөршийн хамгаалалт”-ыг хэрэгжүүлэх зорилгоор гэрэлтүүлэг камержуулалт хийх СБД-ХААА/ОН16-166-г гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
СБД Төрийн сан банк, дансны дугаар: 200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-   Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж  нь  санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байх;
-   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
-   Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил  /2014, 2015 он/;
Тендерийн хамт 3 500 000 /Гурван сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тухайн ажил үйлчилгээг эрхлэх эрх бүхий хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, түүний заалт.  Үүнд:
03.2.1 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0,4-10кВ болон эсхүл түүнээс дээш; Харилцаа холбооны зохицуулах хорооны “Б” ангилал буюу Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээний: 1.Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар; 2. Дотоод холбооны суурилуулалт, засвар
Зураг төсөв боловсруулах мэргэжлийн байгууллага нь:
03.9.3 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах 0,4-35кВ эсхүл түүнээс дээш
1.2. Барилга байгууламжийн  зураг төсөл боловсруулах хэсгийн 1.2.5-m заасан Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл )
Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл
Орон сууц, олон нийт, үйлдвэрийн  барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл  /КИП/, автоматикийн зураг төсөл
Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутанд нээнэ.
    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
    Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
 мэргэжилтэн Н.Одончимэг Утас:7010-7632