Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг галын дохиолол, камерийн хяналтын системтэй болгох тухай

2010-05-27 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор галын дохиолол, камерийн хяналтын системтэй болгох ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэхэд шаардагдах төсөв, санхүүжилтийг тухайн жилийн төсөвт суулгаж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүх шатны удирдлагуудад үүрэг болгосугай.
  2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Я.Сод-Эрдэнэ/, нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т тус тус даалгасугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР