Үүрэг даалгавар

2016-05-02 00:00:00
2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН  02-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ  ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2016 оны 05 дугаар сарын эхээр Мишээл, Драгон төвүүдэд байрших “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-үүдийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж ажиллах нийт байгууллагууд 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын явц, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийж дүнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. 14
3 “Хоггүй хороо, хоггүй гудамж” бозолт уралдаан, хот тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг эхлүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргүүд зохион байгуулах. 14
4 “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.\Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс\ 14 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
5 Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрууд бүх нийтээр мод тарих  өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй  хамруулж зохион байгуулах. 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
6 Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Дүүргүүд Зуслан, ногоон бүсэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах. 14
7 Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн газрын зөрчил маргааны талаар нарийвчилсан тооцоо судалгааг нийслэлийн Өмчийн харилцааны газар гаргаж Дүүргүүдийн Удирдлага болон Нийслэлийн Удирдлагад танилцуулах. 14 Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч
8 Дүүргүүд нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй рекламны самбар байршуулж байгааг буулгах, Захирагчийн ажлын алба зөвшөөрөлгүй самбар байршуулсан аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл судалгааг гаргаж цаашид авах арга хэмжээний саналтай Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
9 2014, 2015 онуудад дүүргүүдийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдээд ашиглалтанд хүлээж аваагүй байгаа зөөврийн худгуудын талаар Захирагчийн ажлын алба Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах. 14