Ажлын хэсэг байгуулах тухай

2011-10-03 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар Хөх хот ах дүү хотуудын харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 3-наас 6-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод "Улаанбаатар хотын соёлын өдөр" арга хэмжээг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах зохион байгуулах Ажлын хэсгийг хавсралтанд дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
  2. "Улаанбаатар хотын соёлын өдөр" арга хэмжээтэй холбоотой бэлтгэл ажлыг бүрэн хангаж зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган, шаардагдах   төсвийг   батлуулж,    үр   дүнг   тооцож   ажиллахыг   Ажлын   хэсэг /Ц.Болдсайхан/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын
3-ны өдрийн 717 тоот захирамжийн хавсралт

"УЛААНБААТАРХОТЫН СОЁЛЫН ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭНИЙ БЭЛТГЭЛ ХАНГАХ,
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Ажлын хэсгийн ахлагч:         

  1. Ц.Болдсайхан                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

Орлогч:    

  1. Ц.Пүрэвхүү                            Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга

Гишүүд:    

  1. Д.Сайнбаяр                         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  2. О.Машбат                             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  3. Д.Бямбасайхан                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  4. Х.Батбилэг                            Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга
  5. Ч.Батжаргал                        Нийслэлийн Соёл, урлагийн газрын зөвлөх                        
  6. С.Цацралт                           Улаанбаатар хотын Түүх шинэчлэл байгуулалтын музейн захирал 
  7. С.Мөнхчулуун                      Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга               
  8. Ж. Алтаргана                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан
  9. Т.Цэрэндэжид                    Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  10. Н.Отгонсүрэн                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн
  11. Х.Болд                                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн
  12. Ц.Эрдэнэсүрэн                   Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ажилтан /зөвшилцсөнөөр/    

Нарийн бичгийн дарга:           

  1. Э.Амарсанаа                     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга