Аудитын комисс томилох тухай

2011-10-03 00:00:00

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
     1. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын клиник төвийг нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээгээр ажиллуулж буй Ж.Хатанбаатар ахлагчтай багийн гэрээний үүргийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:
Комиссын дарга:   

  1. П.Цогтбаатар                             Нийслэлийн Засаг даргын Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх

Гишүүд

  1. Н.Долгормаа                             Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
  2. Р.Ягаанцэцэг                             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  3. Т.Хишигбэгз                                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн
  4. Д.Энхцэцэг                                 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч
  5. Б.Оюунсүрэн                              Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга                       

  1. Б.Алтансүх                                 Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн

     2. Аудитын комиссын ажлын удирдамжийгхавсралтаар баталсугай.
   3. Менежментийн багийн гэрээний үүргийн болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гарган Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар 2011онд багтаан   хэлэлцүүлэхийг Аудитын комисс /П.Цогтбаатар/-т  үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын
3-ны өдрийн 715 тоот захирамжийн хавсралт


АУДИТЫН КОМИССЫН АЖЛЫН УДИРДАМЖ


Аудитын комисс нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

  1. 3асгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Нийслэлийн Иргэдийн хурал, түүний Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын биелэлт, жил бүрийн нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтын холбогдох заалтуудын хэрэгжилт, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шалгах.
  2. Гэрээлэгч нь удирдлагын багийг гэрээнд заасан шалгуурын дагуу бүрдүүлж, багийн гишүүдийн өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэж, холбогдох шийдвэрийг гаргуулж, зөвшөөрөл авч байсан эсэх.
  3. Гэрээлэгч нь байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүйгээр эмчилгээ үйлчилгээний хүрсэн түвшинг сайжруулж ажилласан эсэхэд зохих үзүүлэлт бүрээр шалгалт хийж, дүгнэлт гаргах.
  4. Холбогдох эрх бүхий байгууллагаас тогтоосон эмчилгээ үйлчилгээний үнэ тарифийн мөрдөлтөд баримт үндэслэн шалгалт хийх.
  5. Менежментийн багийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай танилцаж, төсөв, гүйцэтгэл, баталгаажуулалтыг шалгах.
  6. Гэрээний хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл, түүний талаар гэрээлүүлэгчээс зөвшөөрөл авсан эсэх.
  7. Илүүдэлтэй ба ашиглалт багатай талбайг түрээсийн харилцааны дагуу ашиглаж, тооцоог тухай бүр хийж байсан эсэхэд шалгалт хийх.
  8. Байгууллагын боловсон хүчний бодлого, ажиллагсдын талаар гэрээгээр хүлээсэн уүргээ хэрхэн биелүүлж ажилласанд дүгнэлт гаргах.
  9. Гэрээлэгч нь улирал, жилийн тайлан тэнцэл, гэрээний үүргийн биелэлт, үйл ажиллагааныхаа тайлан мэдээг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулан Өмчийн харилцааны газарт тогтмол ирүүлж байсан эсэх.
  10. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг дээшлүүлж, төсвийн санхүүжилтийг хэрхэн бууруулж ажилласныг шалгаж, дүгнэлт гаргах.