Үүрэг даалгавар

2016-04-18 00:00:00
2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
 
Товч
агуулга
Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн дүүргүүдэд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн бүргэлт судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар,  Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл/ 14 Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
2 Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний тухай саналаа Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах./Улаанбаатар хотын Цагдаагийн газар,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
3 Нийслэлийн хотын зам дагуу замын гэрэлтүүлэгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийх. Дээрхи ажилд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах. 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөөд Захирагчийн ажлын алба
4 АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч  ажиллах. /Захирагчийн ажлын алба/ 14
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР