Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2011-09-29 00:00:00

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 133 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын  улсын   байцаагчийн  дүгнэлтээр цаашид  ашиглах  боломжгүй болох нь тогтоогдсон нийт 236 м2 талбайтай 58 074 800 /тавин найман сая далан дөрвөн мянга найман зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Дамбадаржаагийн хэсгийн эмнэлгийн барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Данснаас хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар тогтоосон үнээр худалдан борлуулж, орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн 
  3. Захирамжийн  хэрэгжилтэнд  хяналт тавьж, шинээр баригдах Сэргээн засах клиник сувиллын барилгыг ашиглалтанд орсон тухайд нь нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/ -т үүрэг болгосугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР