Ажлын хэсэг байгуулах тухай

2011-09-27 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг Засгийн газрын 2009 оны хоршоо хөгжүүлэх тухай 173 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Монгол Улсын Засгийн газраас баталсан "Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн хоршоо хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын  хэсгийн бүрэлдэхүүүнийг хавсралтаар баталсугай.
  2. "Хоршоо хөгжүүлэх нийслэлийн дэд хөтөлбөр"-ийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, дэд хөтөлбөрөөс дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар Хоршоологчдын зөвлөгөөнийг  2011 оны 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Ажлын хэсэг /Д.Ганболд/ -т даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын
27-ны өдрийн 700 тоот захирамжийн хавсралт


АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Ажлын хэсгийн дарга       

  1. Д.Ганболд                                 Нийслэлийн Засагдаргын Үйлдвэрлэл,  экологийн асуудал хариуцсан орлогч

Гишүүд

  1. Д.Бямбасайхан                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  2. Ж.Хэрлэн                                  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахуй үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн
  3. Ц.Баярмаа                               Нийслэлийн Хөдөө ажахуйн газрын мэргэжилтэн
  4. И.Амарзаяа                             Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  5. А.Гэрэлзаяа                             Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын Хоршоо бичил бизнесийг дэмжих хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/
  6. Т.Оюунчимэг                            Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
  7. Ч.Алтангааяа                           Монголын үйлдвэрлэлийн хоршоодын төв холбооны ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/
  8. С.Энхтуяа                                 Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбооны Ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/     
  9. Т.Батцэцэг                                Монголын хадгаламж зээлийн хоршоодын холбооны гуйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
  10. Ц.Мягмар-Очир                       Монголын Хоршоодын холбооны сургалт мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
  11. Ц.Цэнд-Аюуш                           "Ноосон зангилаа" дундын хоршооны захирал /зөвшилцсөнөөр/


Нарийн бичгийн дарга     

  1. А.Цэцгээ                                    Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн