Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-09-23 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны "Хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэх тухай" 103 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Багануур дүүргийн зам засвар, автомашины зогсоолын талбай байгуулах ажилд шаардлагатай 38,0 /гучин найм/ сая төгрөгийг нийслэлийн замын сангийн 2011оны орлогын давалтаас санхүүжүүлэхийг Тамгын  газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  2. Зам засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэ  зохион байгуулахыг Багануур дүүргийн Засагдарга Ц.Сандаг-Очирт даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү,   төрийн   сангийн   хэлтэс   /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР