Тусгай зөвшөөрөл олгох тухай

2011-08-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засагдаргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон "Ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох" шинжээчийн хэсгийн 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах "Хос солонго" ХХК-ийн "Хос уянга" бүрэн дунд сургуулийг байгуулах,     сургалт эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгохыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
  2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.
  3. Шинээр байгуулагдсан дээрх сургуулийн үйл  ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн   хэлтэс  /М.Отгонбаяр/,   Нийслэлийн   Боловсролын   газар  /Д.Энхбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР