Үүрэг даалгавар

2016-03-21 00:00:00
2016 ОНЫ 03 ДУГААР САРЫН 21-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
 
Хэрэгжүүлэх байгууллага
Товч
агуулга
Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт  Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа болон хаагдсан эдэлбэр газруудын одоогийн нөхцөл байдал цаашид нөхөн сэргээлтын ажлуудыг хийх талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. 14 Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
2 Нийслэлийн Онцгой байдлын газар Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүсээд байгаа хөрсний ус,  шар усны үерээс урьдчилан сэргийлэх, цаашид хийгдэх ажлуудын талаар Дүүргийн Засаг дарга нартай санал солилцох. 14
3 Захирагчийн ажлын алба
Эрүүл мэндийн газар,
Мэргэжлийн хяналтын газар,
Дүүрэг
Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл
Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, далан, суваг шуудууг цэвэрлэх ажлыг зохион байгуулах. 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
5 Захирагчийн ажлын алба
Авто замын газар,
Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын гүүрэн гарцны ашиглалт, арчлалт, хамгаалалтыг яаралтай шийдэж,  эзэнжүүлэх арга хэмжээ авах 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
6 Мэргэжлийн хяналтын газар Барилгын барих зөвшөөрөлгүй, хашаа барьсан, нүх ухсан газруудыг дүүрэг тус бүрээр гаргаж цаашид авах арга хэмжээний саналыг  2016 оны 03 дугаар сарын 24-ны Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.   14 Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  
7 Авто замын газар Өнгөрсөн онуудад хөрөнгө оруулалтаар хийгдсэн авто замуудын одоогийн нөхцөл байдал, цаашид авто замын засвар арчлалтыг зохион байгуулах тухай санлыг 2016 оны 3 дугаар сарын 24-ны нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.   14 Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
8 Захирагчийн ажлын алба 2015-2016 оны Өвөлжилтийн ажлын тухай танилцуулгыг 2016 оны 3 дугаар сарын 24-ны Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах. 14 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
9 Агаарын чанарын алба Агаарын бохирдлыг бууруулах “Хязгаарлалтын бүс”-үүдэд боловсруулсан түлш нийллүүдэг компаниудтай  4 сард гэрээ байгуулах ажлыг судалж шийдвэрлүүлэх.    14 Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
           

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР