Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 оны хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-01-19 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэгдүгээр, Нийгмийн салбарын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хоёрдугаар, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зам, замын барилга байгууламжийн шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гуравдугаар, нийслэлийн зам, замын байгууламжийн засварын ажлын жагсаалтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нэгдүгээр хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга; хэмжээ, барилга байгууламжийн ажлыг нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболд, хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Цогзолмаа, гуравдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од нар тус тус хариуцан худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2010 оны 2 дугаар сарын 1-ний дотор зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР