Эрх шилжүүлж, хөрөнгө гаргах тухай

2010-05-23 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны "Монголын Үндэсний Соёл, шашны цощолбор, цэцэрлэгт хүрээлэн" байгуулах тухай 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоонд байгуулах "Монголын Үндэсний Соёл, шашны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн"-гийн барилга байгууламж, хөшөө, дурсгал, дэд бүтэц, тохижилт, цэцэрлэгжилтийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод шилжүүлсүгэй.

     Хоёр. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд зарцуулагдах 250,0 /хоёр зуун тавин/ сая төгрөгийг "Улаанбаатар сан" ХХК-ийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг "Улаанбаатар сан" ХХК -д зөвшөөрсүгэй.

     Гурав. Эрх шилжсэн ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэн ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод, барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зураг, төсөв, барилгын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавихыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг "Улаанбаатар сан" ХХК-ийн хөрөнгөнд бүртгэхийг "Улаанбаатар сан" ХХК, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, зөрчил бүхий газрын захирамжийг цуцлуулан газрыг чөлөөлех, газар эзэмших гэрээг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагатай зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон  газрын  бүртгэлд  бүртгэхийг  Нийслэлийн   Газрын  алба  /Ц.Сандуй/-нд  тус  тус даалгасугай.

     Дөрөв. Цогцолборын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийгжил бүрийн төсөв, тодотголд тусган ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, гадны зээл тусламж, хандивын хөрөнгө, төсөл хөтөлбөрт хуулийн хүрээнд хамруулах боломж нөхцлийг судлахыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс/Г.Нандинжаргал/-т тус тус даалгасугай.

     Тав. "Монголын Үндэсний Соёл шашны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн"-гийн тохижилтын ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд сурталчлахыг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

     Зургаа. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засагдаргын орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР