Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад эрх шилжүүлэх тухай

2010-01-19 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөер бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн 2010 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих хавсралтаар батлагдсан барилга байгууламжийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаярт шилжүүлсүгэй.

     Хоёр. Эрх шилжсэн барилга байгууламжийн ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн тендерийн бичиг баримтыг шаардлагын хэмжээнд чанартай боловсруулж 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор зарлаж, 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхээр зохион байгуулан, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаярт даалгасугай.

     Гурав. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн байгууллагын холбогдох инженер техникийн ажилтнуудыг оруулсугай.

     Дөрөв. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбилэг/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлелтийн газар /Н.Нацагдорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-ттустус даалгасугай.

    Тав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах үнэлгээний хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
01 дүгээр сарын 19-ны өдрийн
43 тоот захирамжийн хавсралтууд

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД САНХҮҮЖИХ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖИН
ХЭРЭГЖИХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
/сая төг/


д/д

Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цощолборын барилга

Хугацаа

2010 онд санхүүжих

1

7-р хороо

2010

230.0

2

19-р хороо

2010

245.0

 

Дүн

 

475,0