"Ара- Суха" ХХК- ийн барилгыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах тухай

2010-05-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоол, нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 1085 тоот шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын протоколыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Ара- Суха" ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай барилгыг Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэрээр нийслэлийн өмчид шилжүүлэх болсон тул дээрх барилгыг хүлээн авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Нийслэлийн өмчид шилжин ирж байгаа уг барилгын үнэлгээний зөрүү 6812.0 мянган төгрөгийг "Ара-Суха" ХХК-д, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны зардал 4585.0 мянган төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд, нийт 11397.0 /арван нэгэн сая гурван зуун ерэн долоон мянган / төгрөгийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 35 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх барилгын хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, терийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Дээрх барилга нийслэлийн өмчид шилжин ирж буйтай холбогдуулан уг барилгын ашиглалт, менежментийн талаар санал боловсруулж шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболд -д даалгасугай.

     Дөрөв. Нийслэлийн өмчил шилжин ирж буй барилгыг зохих журмын дагуу нийслэлийн өмчид бүртгэн авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар / Ч.Однасан / - т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
05 дугаар сарын 26-ны өдрийн
344 тоот захирамжийн хавсралт
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга  
  •      Д.Ганболд  Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд
  • Д.Бямбасайхан         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • Ц.Ганхүү                   Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга
  • Д.Мөнхцог               Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
  • Ж.Эрдэнэчимэг      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
  • Ч.Цогтсайхан        Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дэд бүтэц, эрчим хүчний хангамж хариуцсан    мэргэжилтэн
  • Нарийн бичгийн дарга Ч.Однасан     Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР