Өдөрлөг зохион байгуулах тухай

2010-05-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 6 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлеөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Олон Улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан "Хүүхэд-Шинэ бүхний эхлэл" Эх үрсийн баярын нэгдсэн өдөрлөгийг 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд, нийслэлийн дүүрэг бүр өөрсдийн нутаг дэвсгэрт тус тус зохион байгуулахыг Нийслэлийн хүүхдийн төлеө газар, дүүргүүдиин засаг дарга нарт даалгасугай.

     Хоёр."Хүүхэд-Шинэ бүхний эхлэл" нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. "Хүүхэд-Шинэ бүхний эхлэл" өдөрлөгийг зохион байгуулах комисс байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, холбогдох харьяа газар, агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.

     Дөрөв. Өдерлөг зохион байгуулахад шаардагдах 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрегийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

Тав. Өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбайд цахилгааны эх үүсвэрийг найдвартай хэвийн үйл ажиллагаагаар • хангаж ажиллахыг Гэрэлтүүлэг, чимэглэл компани /Ц.Амгаабазар/-д үүрэг болгосугай.

Зургаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, өдөрлөг зохион байгуулахад шаардлагатай асуудлаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудыг тухайн ажилд татан оролцуулж ажлын үр дүн, хариуцлагыг тооцон ажиллахыг Зохион байгуулах комисс /Ц.Цогзолмаа/-т даалгасугай
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
05 дугаар сарын 26-ны өдрийн
351 тоот захирамжийн хавсралт
 
"ХҮҮХЭД-ШИНЭ БҮХНИЙ ЭХЛЭЛ" ӨДӨРЛӨГИЙГ   ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙСЛЭЛИЙН КОМИССЫН
БҮРЭЛДЭХҮҮН

Дарга:

  • Ц.Цогзолмаа   Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга


Орлогч дарга: 

  • М.Отгонбаяр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Гишүүд:

  • Ч.Бат                 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
  • Ж.Ганболд        Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
  • Ц.Пүрэвхүү      Нийслзлийн Соёл, урлагийн газрын дарга
  • С.Алтанцэцэг  Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дарга
  • Д.Энхбаяр        Нийслэлийн Боловсролын газрын дарга
  • Д.Сайнбаяр      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  • Ж.Долгормаа   Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
  • Г.Төмөрбаатар  Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • Д.Ганболд       Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • С.Баатаржав    Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • Х.Энхжаргал   Замын цагдаагийн газрын дарга
  • С.Туул              Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  • Ч.Батбилэг       Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга
  • Л.Бямбасүрэн  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • С.Бямбасүрэн  Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга
  • Ц.Түвшинтөгс  Улаанбаатар чуулгын дарга
  • Ц.Амгзабазар    Гэрэлтүүлэг, чимэглэл компанийн захирал
  • Б.Байгальмаа    Соёлын төв өргөөний захирал
  • Нарийн бичгийн дарга: Б.Лхамсүрэн  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэí
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР