Эрх шилжүүлэх тухай

2010-02-22 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Баянгол дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Эрх шилжин хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд даалгасугай.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч.эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-ттустус даалгасугай.

     Дөрөв. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 22 дугаар захирамжийн дөрөвдүгээр хавсралтын 2 дахь хэсгийн 7 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР