Ажлын хэсэг байгуулах тухай

2010-02-25 00:00:00
     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2010 оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил" болгох тухай 2009 оны 377 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол улсын Засгийн газраас 2010 оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил" болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулах, хяналт тавьж ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Бизнесийн ор.чны шинэтгэлийн жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийн явц, үр дүнг улирал тутам Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнах, хэрэгжилтийн тайланг Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлж байхыг Ажлын хэсэг /Б.Баатарзориг/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
02 дүгээр сарын 25-ны өдрийн
145тоот захирамжийн хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн ахлагч    Б.Баатарзориг   Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

Орлогч    Б.Мөнхбаатар   Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд    Д.Ганболд         Нийслэлийн Засаг даргын орлогч
Ц.Цогзолмаа     Нийслэлийн Засаг даргын орлогч
Ч.Бат                 Улаанбаатар   хотын   Ерөнхий   менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Ц.Болдсайхан    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
Ү.Ганболд           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынТөрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
Г.Галсанпунцаг   Улаанбаатар бүсийн  зөвлөлийн  нарийн бичгийн дарга
П.Цогтбаатар    Нийслэлийн Засаг даргын зөвлөх
О.Машбат           Нийслэлийн Засаг даргын зөвлөх бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
Д.Бямбасайхан   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
Э.Ганхүү              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Э.Амарсанаа       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа,  хамтын ажиллагааны хэлтсийн дарга
С.Энхбаатар         Нийслэлийн Татварын газрын дарга
Л.Бямбасүрэн        Нийслэлийн  Мэргэжлийн  хяналтын газрын дарга
Ч.Баянчимэг          Нийслэлийн Статистикийн газрын дарга
Ч.Однасан            Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
М.Ганбаатар         Улаанбаатар   Бизнес   хөгжлийн   төвийн захирал
Д.Баярсайхан       Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал
Ц.Янсанжав           МҮХАҮТ-ийн орлогч  дарга /зөвшилцсөнөөр/
Б.Болдбаатар         ШУА-ийн Үндэсний  хөгжлийн хүрээлэнгийн дэд  захирал /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн дарга    Б.Баянжаргал  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР