Нэг. Нийслэлийн хүн амын 2010 оны махны хэрэгцээнд зориулан 2700 тн мах бэлтгэн хадгалж, борлуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-нд үүрэг болгосугай.
Хоёр. Мах бэлтгэн хадгалах, борлуулах аж ахуйн нэгжүүдэд батлагдсан төсөв 1,4 тэрбум төгрөгийн урамшууллыг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
Гурав. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал, хадгалалт, борлуулалтанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/ -т тус тус даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР