Ой, хээрийг түймрээс сэргийлэх ажлыгп эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай

2010-05-31 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгзрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Ойн бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, оршин суугаа иргэдтэй ой, хээрийг түймрээс сэргийлэх гэрээтэй ажиллах, ойн зарим хэсгийг цэвэрлэх, түймрээс хамгаалах шороон зурвасыг сэргээх, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гал унтраах багаж хэрэгслэлийг нэмэгдүүлэх, сурталчилгааны самбаруудын зураг, бичвэрийг шинэчлэх, шаардлагатай газруудад байрлуулах, байгаль хамгаалагчдын холбоо, мэдээллийн бэлэн байдлыг хангуулах арга хэмжэз авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/-т даалгасугай.

     Хоёр. "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө"-нд тодотгол хийх, ойн бүсийн сайн дурын морин эргүүл, идэвхтэн байгаль хамгаалагч нартай хавар, намрын хуурайшилтын улиралд түймрээс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах, урамшууллын хэмжээг нэмэгдүүлж хариуцлагыг өндөржүүлэх, ой хамгаалах нөхөрлөл байгуулахыг дэмжих, ой болон усны сав газарт шинээр газар олголт хийхгуй байхыг дүүргийн Засаг дарга /дүүргийн Онцгой комиссын дарга/ нарт үүрэг болгосугай.

     Гурав. Нийслэлийн ойн бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж-ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдлзар гаргах, ойн бүсэд суурьшигчдын талаар цаашид авах арга хэмжээний   тухай   санал   боловсруулж   энз   оны   эхний   хагас   жилд   багтаан
нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд үүрэг болгосугай.

     Дөрөв. Нийслэлийн Байгаль хамгаалах газарт зайлшгүй шаардлагатай ус дахин дамжуулагч, үүргийн ус шүршигч, үлээгч төхөөрөмжүүдийг худалдан авахад шаардагдах 6.490.000 /Зургаан сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Тав. Энэхүү захирамж болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2010 оны Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх тухай 06 дугаар албан даалгаврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболдод үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР