Өрхийн эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлэхп гэрээг дүгнэх журам, шалгуур үзүүлэлтийг шинэчлэн батлах тухай

2010-05-31 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 "а", Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрмийг батлах тухай 169 дүгээр тушаал, Нийслзлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 7 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нзг. "Өрхийн эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээг дүгнэх журам"-ыг нэгдүгээр, Тэрээний шалгуур үзүүлзлт"-ийг хоёрдугаар хавсрал-таар тус тус шинэчлэн баталсугай.

     Хоёр. "Өрхийн эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээг дүгнэх журам", Тэрээний шалгуур үзүүлэлт"-ийг 2010 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     Гурав. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай

     Дөрөв. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Турвалсан гэрээг дүгнэх журам, шалгуур үзүүлэлтийг батлах тухай" 70 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР