"Тамхигүй орчин бүрдүүлсэн ажлын байр шалгаруулах" хөдөлгөөн өрнүүлэн ажиллах тухай

2010-05-31 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Тамхины хяналтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны "Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр батлах тухай" 246 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны "Хөтөлбөр батлах тухай"^ 265 дугаар тогтоол, 2008 оны "Тамхигүй орчин бүрдүүлсэн ресторан шалгаруулах тухай " 102 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд тооцогдож буй зүрх судас, амьсгалын замын эмгэгүүд, хорт хавдар өвчний гол эрсдэлт хүчин зүйл болох тамхины хэрэглээг хүн амын дунд бууруулах, дам тамхидалтын хор уршгаас иргэд, үйлчлүүлэгчид, өсвөр үеийнхэнийг хамгаалахын тулд нийслэлийн хэмжээнд "Тамхигүй орчин бүрдүүлсэн ажлын байр" бий болгох хөдөлгөен өрнүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, "Тамхигүй орчин бүрдүүлсэн ажлын байр" шалгаруулах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр.Нутаг дэвсгэрийнхээ хэмжзэнд 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эрүүл мэнд, боловсрол, нийтийн хоол, хүнс, худалдаа зэрэг үйлчилгээний бүх байгууллагуудад "Тамхигүй орчин бүрдүүлсэн ажлын байр" болгох хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллаж. жил бүр дүгнэн шалгаруулж, дүн, тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны дотор зохион байгуулах комисст ирүүлж байхыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     Гурав. Жил бүрийн дэлхий нийтээрээ "Тамхи татахгүй өдөр 5 дугаар сарын 31" өдрийг угтсан ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд "Тамхигүй орчин бүрдүүлсэн ажлын байр" шалгаруулж, үйл ажиллагааг нь бүх нийтэд өргөнөөр сурталчилж, байгууллага, хамт олны санаачлагыг дэмжиж, урамшуулахыг Зохион байгуулах комиссын дарга Ц.Цогзолмаад даалгасугай.

     Дөрөв.Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хууль зөрчсөн этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Г.Баатаржав, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн нарт даалгасугай.

     Тав. Хүн амын эрүүл мэндийг тамхины хор уршиг, дам тамхидалтын хор хөнөөлөөс сэргийлэх, тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр иргэдэд хандсан мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Зохион байгуулах комиссын орлогч дарга С.Туулд үүрэг болгосугай. 

     Зургаа. Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР