Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай

2010-06-04 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Агаарын бохирдлыг бууруулах бүсчлэл тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын 154 дүгээр захирамжаар батлагдсан нэгдүгээр бүсийн нутаг дэвсгэрт боловсруулсан түлшнээс өөр төрлийн түлш хэрэглэхийг хориглосугай.

     Хоёр. Дэзрх бүсзд түүхий нүүрс түлэх, хог хаягдал ил шатаах явдлыг таслан зогсоох арга хэмжээг авч хзрзгжүүлэхийг Дүүргүүдийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Нийслэлийн Агаарын чанарын алба /Д.МөнхцогУ-нд даалгасугай.

     Гурав. 2010-2011 оны өвлийн улиралд 15600 тн нүүрсэн шахмал, 16206 тн үртсэн шахмал, 50000 тн хагас коксжуулсан түлш нийлүүлэгдэх тул Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хоёрдугаар бүсэд орших Баянгол дүүргийн 9, 10, 11, 16 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хорооны гэр хорооллын өрхийг боловсруулсан түлшээр хангах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Агаарын чанарын алба /Д.Мөнхцог/-нд, дурьдсан хороодод түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахыг холбогдох Дүүргүүдийн Засагдарга нарт даалгасугай.

     Дөрев. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2010-2011 оны өвлийн улиралд хотод нийлүүлэгдэх нийт үртсэн болон хагас коксжуулсан түлшний хэмжээ өмнөх жилээс 6 дахин нзмэгдэж байгаатай холбогдуулан борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор тулш хадгалах агуулах болон маркетингийн загварчлалын талаар санал боловсруулан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч /Д.Ганболд/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР