Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуупах тухай

2011-08-16 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 122 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих нийслэлийн 7 дүүрэгт оюутан, залуучууд,   хүүхдүүд,   олон   нийтэд  зориулсан  усан   бассейн,   мөсөн   гулгуурын талбай   бүхий   биеийн   тамир,   спортын   төв   байгуулах   төсөл   арга   хэмжээг экспертизээр батлагдсан зураг төсвийн дагуу худалдан авах ажиллагааг 2011 онд зохион   байгуулан,   шаардлагад   нийцсэн   гүйцэтгэгчтэй   гэрээ   байгуулж,   ажлыг эхлүүлэн   нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг нийслэлийн 2012 оны төсөвт тусгуулан батлуулахыг Тамгын   газрын   Санхүү,   төрийн   сангийн   хэлтэс /Э.Ганхүү/-т,   эрх шилжсэн дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР