Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

2011-08-16 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 281 дүгээр захирамжаар батлагдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны засварын ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн хөрөнгөөс 41,6 сая төгрөгөөр хэрэгжүүлэх цахилгаан шатны засварын ажлыг нэгдүгээр хавсралтаар, орон сууцны барилгын дээврийн засварын ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн 92,5 сая төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх дээврийн засварын ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Засварын ажлуудыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
16-ны өдрийн 606 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт
 
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЦАХИЛГААН ШАТНЫ
ЗАСВАРЫН АЖЛЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТААР ХЭМНЭГДСЭН ХӨРӨНГӨӨР
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАХИЛГААН ШАТНЫ ЗАСВАРЫН АЖИЛ
 
/сая.төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
Эхлэх, дуусах хугацаа
Төсөвт өртөг
1
"Өмч-Эзэн" СӨХ-ны  1-11     дугаар байр /БГД,   III хороолол/
2011
41.6
 
Дүн
 
41.6
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн
606 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт
 
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН
ДЭЭВРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТААР
ХЭМНЭГДСЭН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭЭВРИЙН
ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
Эхлэх, дуусах хугацаа
Төсөвт өртөг
1
"Мандах Өргөө" СӨХ-ны 43 дугаар байрны дээврийн засвар 860,0 м2 /ЧД, 6-р хороо/
2011
25.3
2
"Од" СӨХ-ны 58 дугаар байрны дээврийн засвар 820,0 м /СХД, 18-рхороо/
2011
24.6
3
"Санаа"   СӨХ-ны   21   дүгээр   байрны   дээврийн засвар 720,0 м2 /СБД, 5-р хороо/
2011
21.6
4
"Хүч 57" СӨХ-ны 57 дугаар байрны дээврийн засвар 450,0 м /БЗД, 1-р хороо/
2011
13.5
5
"Дэлгэрэх" СӨХ-ны 2а,3а,5а дугаар байрны дээврийн хэсэгчилсэн засвар /БГД, 2-р хороо/
2011
7.5
 
Дүн
 
92.5