Хөрөнгө данснаас хасах тухай

2010-03-10 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны "Таны итгэл" өрхийн эмнэлгийн балансанд бүртгэлтэй 16 700 000 /арван зургаан сая долоон зуун мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хуучин сүрлэн барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээрх хөрөнгийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР