Баянзүрх дүүргийн Засаг даргад эрх шилжүүлэх тухай

2010-03-25 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны Төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Баянзүрх дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Эрх шилжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт даалгасугай.

    Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/-т, хөрөнге оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг Өмчийн харилцааны газар Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Дөрөв. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 22 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын 14,15 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
03 дугаар сарын 25-ны өдрийн
208 тоот захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД САНХҮҮЖИХ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАДХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/сая төг/


д/д

Төсөл арга хэмжээ, барилга, байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

2010 онд санхүүжих

1

Баянзүрх дүүргийн орлого багатай иргэдэд гэр олгох

2010

110.0

2

Баянзүрх  дүүргийн   өрхийн   эмнэлэг,   хорооны   Засаг даргын хэрэгцээнд суудлын автомашин авах /БЗД, 2, 9, 10, 11, 14, 17, 20, 21, 22, 24-р хороо/

2010

65.0

3

Баянзүрх дүүргийн орон сууцнуудын дээврийн засвар

2010

244.0

4

Баянзүрх  дүүргийн   12-р   хороонд   цагдаагийн   кобон барих

2010

28.0

5

Баянзүрх  дүүргийн   Иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурал, Засаг даргын Тамгын газрын конторын барилга барих /БЗД/

2010
2010 2010

300.0
150.0
100.0 50.0

 


1,047.0

6

Ургах наран  хорооллын  инженерийн  шугам  сүлжээ, тоног төхөөрөмж /БЗД/

 

 

7

Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээвэр, лифтийн засвар, шинэчлэлт /БЗД/

 

 

8

Хорооны цагдааг дэмжих /БЗД/

2010

 

 

Нийт