Ажлын хэсэг байгуулах тухай

2010-03-30 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Гамшгийн нөхцөл байдлын үед иргэдэд үзүүлэх тусламжийг шуурхай зохион байгуулах зорилгоор замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Дарга    Б.Мөнхбаатар         Нийслэлийн Засаг даргын орлогч
Орлогч дарга                       Н.Нацагдорж    Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга

Гишүүд
Л.Амгалан         Баянгол дүүргийн Засаг дарга
Б.Батзориг        Баянзүрх дүүргийн Засаг дарга
Г.Төмөрбаатар   Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Д.Ганболд            Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Ц.Болд                   Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Л.Үнэнбат              Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
Б.Баяндэлгэр         Налайх дүүргийн Засаг дарга
Ц.Сандаг-Очир        Багануур дүүргийн Засаг дарга
И.Батнасан              Багахангай дүүргийн Засаг дарга
Х.Энхжаргал             Замын цагдаагийн газрын дарга
Ц.Сандуй                   Нийслэлийн Газрын албаны дарга
Ч.Однасан                 Нийслэлийн     Өмчийн     харилцааны газрын дарга
С.Отгонбаатар          Нийслэлийн       Цагдаагийн      газрын орлогч дарга
Ч.Намсрайжав           Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга
Л.Батцоож                  Нийслэлийн    Авто    замын     газрын орлогч дарга
Ч.Мөнхжаргал            Нийслэлийн    Мэргэжлийн    хяналтын газрын хэлтсийн дарãà

Нарийн бичгийн дарга  Г.Сугарбат  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн

С.Жаргалсайхан    Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Зураг төслийн хэлтсийн замын инженер

     Хоёр. Улаанбаатар хотын замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжзэ авч хэрэгжүүлж, ажлын үр дүнг 2010 оны 3 дугаар улиралд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэхийг ажлын хэсэг /Б.МөнхбаатарАт даалгасугай.

     Гурав. Замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх талаар зохиож байгаа ажлын явц, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д даалгасугай.