ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2015-07-23 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
 
 
2015 оны 07-р сарын 23-нд
 
1.    Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Автозам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын байнгын хяналтыг зөвлөх үйлчилгээгээр гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
 
1.      БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил  болно.
 
3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлага, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
·         Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар.
·         Туршлагыг нотлох материал/ИТА-ын талаарх мэдээлэлийг гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд гэрээг хуулбар хувиар ирүүлнэ/
·         Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл.
 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно
4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 08 дугаар сарын 03 -ны 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
 
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1011 тоот,  мэргэжилтэн Ж.Бүрэнтөгс, Утас: 75757805