Усны тоо бүртгэлийн арга хэмжээг зохион байгуулах тухай

2011-08-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн   нутаг  дэвсгэрт  "Усны эх  үүсвэрийн   тоо,  нөөц,  чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, бүртгэл"-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Усны  газрын даргын 2011 оны Б-49 тоот тушаалын  хавсралтаар томилогдсон мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулан ажиллахыг нийслэлийн Байгаль хамгаалах газар/Ю.Дэлгэрмаа/, Дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
  2. "Усны эх үүсвэрийн тоо, нөөц, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ,  бүртгэл  явуулах" ажлын хэрэгжилтэнд  хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР