Хөрөнгө гаргах тухай

2010-09-30 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын     Тэргүүлэгчдийн     2006     оны     44     дүгээр     тогтоолыг          үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улаанбаатар хотын орчны тохижилтыг сайжруулах "Сайхан хот- сайхан амьдрал" сэдэвт уралдааны шоу тоглолтын арга хэмжээг зохион байгуулж найруулах, телевизийн 5 ширхэг шторкийн эх бэлтгэх, хөтлөх, ТВ нэвтрүүлэг болон сонины мэдээллийн хөтөлбөрийн зохион байгуулалт, хэвлэлийн эх бэлтгэх зэрэг ажилд сүүлийн үеийн НЮ техник технологи ашиглахад шаардагдах 13250000 /арван гурван сая хоёр зуун тавин мянган / төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг, Тамгын газар / Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээр дурдсан арга хэмжээг холбогдох байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр зохион байгуулах, ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцож ажиллахыг нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба /Д.СайнбаярЛнд үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР 
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР